Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу
Аяа бас, адис авахын урьд сайн мууг харна
Эрдмийг авахын урьд гэмийг шинжилнэ
Албанд явахын урьд өөлж туршина
Өөрөө гарсны сүүлд юу гэхийг туршина
Хүнд өгөхийн урьд үгүй хэмээн туршина
Хүнийд очихын урьд хэн буйг асууна
Сүжиглэхийн хамт сэжиг төрнө
Эрдмийг эрэхийн хамт гэмийг эрнэ
Саданд учрахын хамт дайсныг асууна
Амгаланг бүтээхийн хамт зовлонг үүсгэнэ
Үнэн үг хэлэхтэй хамт худлаар чимнэ
Нэг зөв явахтай хамт хэдэн буруу явна
1 сэтгэгдэл:
Энэ чинь уул нь их л урт байдаг шиг санах юм.....