Айдас олон янзын шалтгаанаас үүсдэг ч гол шалтгаан нь гэвэл аливаа зүйлд бид хөндий хандсанаас болдог. Хэрэв би хүнд элгэмсэг сэтгэлээр хандвал хичнээн хүч, чадалтай байсан ч түүнээс үл эмээнэ. Хүүхэд эцгийнхээ сүр хүчнээс айж эмээдэггүй. Эцэг нь зургаан тохой өндөр биетэй, хүчтэй хүн байж болно. Хүмүүс түүний гадаад төрхөөс сүрдэх авч, хүү нь аавдаа наалдаж, түүнтэй эрхлэн тоглоно. Хүүхэд аавтайгаа дотоод сэтгэлийн холбоотой болхоор аав нь хичнээн сүр бараатай ч түүнээс эс айна. Эцгийнхээ хүч чадлыг тэр өөрийн мэт санана.
Хүрээлэн буй ертөнц биднийг үргэлж айлган түгшээдэг. Учир шалтгаангүй айдсыг ухаанд минь, бие сэтгэлд маань төрүүлдэг. Яагаад? Яагаад гэвэл бид орчлон хорвоотой бодит нэгдлээ тогтоож хараахан чадаагүй аж. Аливаа зүйлд хүйтэн хөндий хандах хандлагаас маань айдас тодрон үүсдэг. Мөнхөд орших бодит үнэнээсээ бид санаатай болон санамсаргүйгээр саланги байхыг хүсдэгээс болж айдас төрнө.
Айдас бол жинхэнэ дайсан мөн.
Тэр юу хийнэ вэ?
Үхэл ирэхээс өмнө
Авсыг маань тэр зэхжээ.
Айдсаас ангижирхуй
Айдас бол бие сэтгэлийн маань бүх хэсэгт буюу бие, тамир, ухаан, зүрхэнд хуралддаг. Бие махбодыг айдсаас чөлөөлхийн тулд сүнсний маань гайхамшигт туршлага бидэнд хэрэгтэй. Тамирыг айдсаас чөлөөлхийн тулд сүнсний маань эрчит чанар бидэнд хэрэгтэй. Ухааныг айдсаас чөлөөлхийн тулд сүнсний маань хувиргагч гэгээрэл бидэнд хэрэгтэй. Эцэст нь зүрхийг айдсаас чөлөөлөхийн тулд сүнсний маань биелүүлэгч төгөлдөржил хэрэгтэй юм.
Бид айдсыг зүрхэндээ биш, ухаандаа ихэвчлэн мэдэрдэг. Тэмүүлэлт зүрх нь дотоод болон гадаад бодит үнэнтэй хэрхэн хагацашгүй нэгнэдийг мэднэ. Харин эргэлзэн, хардагч ухаан бол чанх өмнө маань дэлгэрэгч бодит үнэнтэй нүүр тулан учрахаас бэрхшээдэг. Ухаан урдаа байгаа үнэнг хардана. Тэр ч байтугай шүүн тунгаасан зүйлдээ ч өөрөө эргэлзэн гайхширах үе бий. Тэр үед ухаан ерөөс ханамжгүй болно. Эхэлж шүүгч байсан хэрнээ шүүлтийнхээ хохирогч нь өөрөө болно. Харин зүрх бол анхнаасаа л өөрийгөө хүрээлэн буй бодит үнэнтэй адилтгахыг хичээдэг. Бодит үнэнтэй өөрийгөө адилтгасны үрээр түүнтэй нэгдэж, бодит үнэнд хувирдаг. Хэрэв бид тэмүүлэлт зүрхэндээ, бүхэнд түгэгч бодит үнэний нэгдлийн төлөө уйлан дуудагч зүрхэндээ амьдарвал айдсын зовлонгоос амархан ангижрана. Ухааны айдсыг ялхын тулд хүн өдөр бүр ухаанаа чөлөөлөх ёстой. Эргэлзэл, хардлага, харанхуй мунхаг зүйлсээр ухаан дүүрсэн байдаг. Өглөө эрт 10 минут орчим сайн ба муу, бурханлаг ба мунхаг бодлын алийг нь ч бүү бодоорой. Хэрэв ухаанд бодол орж ирвэл бүү байлга. Хэсэг хугацааны дараа л өөрийн анд нөхөр болох бурханлаг бодлыг оруулаарай. Эхэн үед та аль нь нөхөр, аль нь дайсан болхыг ялгаж мэдэхгүй тул хянуур сэрэмжтэй байх ёстой. Таны анд нөхөр бол бурханлаг, гэгээн, ухааны айдсыг мадаггүй ялах тийм бодол санаа юм. Ухааныг сав мэт санахтун. Урьдаар түүнийг хоосолж цэвэрлэсний дараа амгалан, гэрэл, жаргалан буж ирхийг хүлээгтүн. Хэрэв саваа эхэлж хоослохгүй бол амгалан, гэрэл, жаргаланг оршоож эс чадна.
Бурханаас хайрласан
Тэмүүлэл хэмээх хатан зоригоо гаргагтун.
Таныг харанхуйн боолчлол ч айлгаж үл дийлнэ.
1 сэтгэгдэл:
yostoi dogi demjij bn