Монголчуудын дугуй сэтгэлгээ (илтгэл)

Хорвоогийн баяр гунигийг
Хоёрхон чавхдасанд багтаасан
Хосгүй нэгэн үндэстэн
Азийн цээжинд бий
Тийм ээ! Агуу их найрагч М.Цэдэндорж ийнхүү шүлэглэсэн байдаг билээ. Үнэхээр ч Монгол хэмээх их айл гэр, Монгол хэмээх агуу үндэстэн, Монгол хэмээх мятрашгүй зоригтнууд, монгол хэмээх суут ухаантнууд энэ хорвоо ертөнц дээр арилшгүй мөрөө үлдээж зуун зууныг дамжин оршин тогтнож ирсэн…
Эрт дээр үеэс манай монголчууд гол ус, хангай дэлхийнхээ сайхныг даган нүүдэллэн амьдарч ирсэн бөгөөд, нүүдэлчин амьдралтайгаа зохицуулан өөрийн гэсэн өвөрмөц  соёлыг бүтээжээ. Монголчуудыг их ухаалаг улс гэдэг. Өөрийн гэсэн байгалийн баялаг, өргөн уудам газар нутаг, үндэснийхээ аугаа түүх соёлыг одоо хүртэл хадгалсаар ирсэн манайх шиг орон дэлхийд цөөхөн.
Монголчууд түүхэндээ мандан бадарч, уруудан доройтож явсан ч монгол цус, монгол ухаанаа цэврээр хадгалан үлдсэн бардамнах зүйлтэй улс. Монгол ухаанаараа, монгол дугуй сэтгэлгээгээрээ монголчууд дэлхийн талыг эзэгнэж явсан.
Магадгүй та бүхэн дугуй сэтгэлгээ гэхээр Фенг-Шүй гэж бодож магадгүй. Гэвч хараахан тийм биш ээ. Эртнээс нааш Монголчууд үр хүүхэд хойч үеэ энэ л дугуй сэтгэлгээгээр хүмүүжүүлэн сургаж “Монгол ухаан” суулгаж улс орноо жолоодох агуу удирдагчид, эрдэмтэн багш нарыг төрүүлж байсан. Монголчуудын дугуй сэтгэлгээг танин мэдэх нь өөрийнхөө уг гарал, удам угсааг танин мэдэж байна гэсэн үг. Би бээр нүүдэлчин монголчуудын дугуй сэтгэлгээг монгол гэртэй холбон тайлбарлаж, монгол гэрийн хүмүүжил зан заншлаас бага ч гэсэн өөрийн үеийн залуусдаа таниулах чин зорилготой билээ.
1. Монголчуудын дугуй
сэтгэлгээний арга
Эрт үед Монгол нутагт одоогийн соёл иргэншил хэмээн гайхуулдаг дөрвөлжин (хот) орчин байгаагүй бөгөөд нүүдэлчин монголчуудын хүүхдээ хүн болгон хүмүүжүүлдэг хамгийн таатай, цогц орчин нь гэр байжээ. Өөрөөр хэлбэл нүүдэлчдийн гэр бүл нь өвөрмөц нэгэн сургууль байжээ. Чухам үүнээс монголчуудын дугуй сэтгэлгээ үүссэн хөгжсөн гэж хэлж болмоор.
Ерөөс монголчуудын хүрээлэн буй юмс, эдэлж хэрэглэдэг зүйл, тоглож наадаг тоглоом гээд л ихэнх зүйлс дугуй хэлбэртэй байдгаас улбаатай биз ээ. Мөнх хөх тэнгэр нь монгол хүний толгой дээр хөмөрсөн тогоо мэт бөмбөгөр харагддаг. Хөвөө хязгааргүй тал нутаг нь ч монгол хүнээ тойроод дугуй дугираг харагддаг.  /үргэлжилнэ/
ИЗИС-ОУХЭЗ-129  Шинэнаран

6 сэтгэгдэл:

null
baldan (зочин)

uhaantai l humuus shuu

вандан овогт батмөнх (зочин)

их сонирхолтой сайхан илтгэл болжээ.маш их таалагдлаа. би бас өөрөө илтгэл тавих дуртай л даа.миний дугаар 99867559.

Сэртэнч (зочин)

ДАЛ сонинд илтгэлээ нийтэлж бсан уу гүй юу би андуурч бгаам болов уу тун догь

boloroo (зочин)

chi otgontengert surdaggui yumuu, tegul tend yag iim iltgel tawigdaj bsiim da, hen n heneesee huulchihaawee

Зочин (зочин)

chinagiin galsan gej hunii dugui soyoltoi holbootoi bichsen zuils bdagshdee tendees sanaa avsiin bailgui. sudalj uzne biz

ээгий (зочин)

энэ илтгэлийнхээ үргэлжлэлийг маш яаралтай гаргаж болохгүй юу? эсвэл энэ талаар дэлгэрэнгүй сайн мэдмээр байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)