Ингэж амьдар

Ирландын хөлөг онгоцны нэгэн компанийн сүлд гурван дусал цус бүхий сарвууны зурагтай байдаг. Үүний учир нь нэгэн түүхтэй холбоотой.
Уг пүүсийг үндэслэгч ганцхан хөлөг онгоцтой, хоёр хүүтэй байж л дээ. Хөвгүүддээ өв хөрөнгөө хэрхэн хуваарилахаа мэдэхгүйн дээр бага хүүгээ гомдоохыг хүсээгүй тул:
-Зогсоолоос завиар хөлөг онгоц тийш уралдаад хэн түрүүлж онгоцны тавцанд гараа хүргэсэн нь эзэн болно гэж мэдэгджээ.
Товлосон өдөр цагт ах дүү хоёр нэгэн зэрэг хөнгөн завинаа суун сэлүүрээ авав. Хоёр хормын дараа ах нь ялах нь нэгэнт тодорхой болжээ. Тэгмэгц дүү нь сүх шүүрэн авч өрөөсөн гараа бугуйгаар нь тас цавцаад, хөлөг онгоцны тавцан тийш шидэж уг тэмцээнд ялсан гэдэг.
Та ч гэсэн өөрийнхөө зорилгын төлөө эцсийн мөчийг хүртэл тэмцэж ингэж амьдраарай.

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)