GoGo Bloghttp://blog.gogo.mnСүүлд нэмэгдсэн бичлэгүүдen-usSat, 20 Mar 2010 21:03:47 ULATjRSSGenerator by Henrique A. Viecilihttp://blogs.law.harvard.edu/tech/rsscountierhttp://nadad.blog.gogo.mn/read/entry11799I agree to the policies.

http://nadad.blog.gogo.mnhttp://nadad.blog.gogo.mn/read/entry11799Mon, 9 Jun 2008 20:49:37 ULASTЧамайг өглөө орноос чинь юу босгодог вэ? Миний л хувьд..http://nadad.blog.gogo.mn/read/entry9732

Болд - Хайрын хүч

[ 2006-09-30 ]

Өглөө болгон наран мандаж өнгөт орчлонд нэгэн хүн төрдөг ч
Өөр хэн нэгэн нь хайраар дутаж үдшийн оддын нэг нь харвана
Өчигдрийн бороо зүрхэн дээр зүсэрдэг ч
Өдөр дундын наран хурц ээдэг ч
Oройн сэрүүнд чи хайраар даараад
Oмог бардам зан чинь ганцаардана
Дх:

Чи өөрөө хайран дундаас урган чанга хэцүү амьдралд бүдэрвэл
Өргөж босгох хүч нь бусдын хайр байдаг юм
Өөрөө чи орчлон дээр тэднийг хайрлаж амьдарна
Чи бол хүн Хайрын хүч хүний амьдрал
Бүрхэг өдрүүд олон байдаг ч бүхнийг давах итгэл чамд бий
Өнгөрснийг мартаад өөдрөг алхвал
Өөр хаана ч биш чам дээр наран гийнэ
Өөрөө чи өөрийгөө хүндлээд
Өрөөл бусдад хайрын түгээгээд
Ганц олдох насаа хүн шиг амьдарвал
Газраар биш чи тэнгэрээр ниснэ

http://nadad.blog.gogo.mnhttp://nadad.blog.gogo.mn/read/entry9732Thu, 10 Apr 2008 19:51:29 ULASTЦагийн жамыг тодруулагч цаасан шувууhttp://nadad.blog.gogo.mn/read/entry9295
Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу

Аяа бас, адис авахын урьд сайн мууг харна

Эрдмийг авахын урьд гэмийг шинжилнэ

Албанд явахын урьд өөлж туршина

Өөрөө гарсны сүүлд юу гэхийг туршина

Хүнд өгөхийн урьд үгүй хэмээн туршина

Хүнийд очихын урьд хэн буйг асууна

Сүжиглэхийн хамт сэжиг төрнө

Эрдмийг эрэхийн хамт гэмийг эрнэ

Саданд учрахын хамт дайсныг асууна

Амгаланг бүтээхийн хамт зовлонг үүсгэнэ

Үнэн үг хэлэхтэй хамт худлаар чимнэ

Нэг зөв явахтай хамт хэдэн буруу явна
http://nadad.blog.gogo.mnhttp://nadad.blog.gogo.mn/read/entry9295Thu, 27 Mar 2008 20:15:29 ULATБэрхшээлийн дунд ч боломж байдаг http://nadad.blog.gogo.mn/read/entry8560

Бэрхшээлийн дунд ч боломж байдаг

Хүн гэдгээ батлахаас эрхэм зорилго хүнд үгүй

Хүнийг танихын тулд хайрла

Огт юу ч мэдэхгүй байх нь тийм ч хортой зүйл биш. Харин дутуу дулимаг эзэмшсэн мэдлэг түүнээс ч аюултай

Аливааг хийж дуусгаагүй бол юу ч хийгээгүйтэй адил

Хүнийг байгаль бий болгож, нийгэм төлөвшүүлдэг

Ухаантай байхыг хүсвэл ухаалаг асуулт тавьж, анхааралтай сонсож, тайван хариул. Хэлэх ярих зүйлгүй бол дуугүй бай

Үнэн тэрхэн даруйдаа үзэн ядалтыг төрүүлдэг

Мэдлэгийн хүрээнээс хальж гарсан зүйлд итгэхэд бэрх

Бизнес бол бараа, үйлчилгээний аль нь ч биш. Гагцхүү өөрийн хэрэглэгчтэй болох явдал

Чанар бол бараа, үйлчилгээ биш, үйлчлүүлэгч дахин ирэхийг хэлнэ

http://nadad.blog.gogo.mnhttp://nadad.blog.gogo.mn/read/entry8560Mon, 3 Mar 2008 13:51:54 ULATАмьдралын “барилга” http://nadad.blog.gogo.mn/read/entry8576Хөгшин болсон барилгачин тэтгэвэртээ гарахыг хүсч, эзэндээ энэ тухайгаа хэлэв: “Би хөгширч, нас минь явж, бие маань ч дийлэхээ болилоо. Одоо тэтгэвэртээ гарч, амар тайван амьдармаар байна” гэжээ. Эзэн нь “Тан шиг сайн ажилтнаа явуулахад харамсалтай байна” гээд сүүлчийн удаа ганцхан байшин барьж өгөхийг хувийн зүгээс хүсчээ.

Барилгачин “За” гэсэн боловч сэтгэл гаргасангүй. Тэрээр муухан материал ашиглаж, ур хийц муутай, чанаргүй байшин барив. Тэр үнэхээр сэтгэлээсээ хандсангүй, “барьж өгсөн” гэсэн нэр зүүгээд хурдхан амрахыг л хүсч байлаа.

Ингээд барьж дуусаад байшинг даргадаа хүлээлгэн өгөв. Дарга нь байшингийн түлхүүрийг барилгачны гарт атгуулаад “Энэ бол таны байшин. Миний танд өгч буй бэлэг” гэв. Барилгачин шоконд оров. “Ямар ичмээр юм бэ? Надад өгөхийг нь мэдсэн бол эхнээс нь сайн байшин барих байж дээ” гэж гаслалаа...

Бид өөрсдийнхөө амьдралыг өдөр тутам, цаг тутам барьж, босгож, бүтээж байдаг. Эцсийн дүндээ бид өөрсдийнхөө босгосон тэр л “байшин”-д амьдардаг. Сэтгэл, зүтгэл гаргавал сайхан байшинд амьдарна, сэтгэлгүй хандвал муухан оромжинд амьдарна...

Харамсалтай нь цаг хугацааг буцааж болдоггүй. Та бол амьдралынхаа барилгачин. Ганц хадаас хадах, хана босгох, цонх шиллэхдээ хүртэл та амьдралаа босгож байгаа.

Таны өнөөдрийн гаргаж буй хандлага, сонголтууд бол таны маргаашийн амьдрал. Тэгэхээр амьдралдаа ухаантайхан хандаж, сайн сайхан барилга барьцгаая.
http://nadad.blog.gogo.mnhttp://nadad.blog.gogo.mn/read/entry8576Mon, 3 Mar 2008 13:42:41 ULAT“Ингэж амьдар” http://nadad.blog.gogo.mn/read/entry5385

Израилийн хаан Соломон “Бүх юм түр зуурынх” хэмээх үг бүхий бөгж зүүдэг, сэтгэл санаа нь тавгүйтсэн үед харж тайтгардаг байжээ. Гэтэл нэгэн удаа мөнөөх мэргэн үгс нь тайвшруулахааргүй таагүй явдал Соломонд тохиолдсон байна. Хилэгнэсэн хаан бөгжөө хуруунаасаа суга татан хөсөр шиджээ. Хивсэн дээгүүр өнхрөөд тогтох үед нь бөгжний дотор талд өөр нэгэн бичиг буйг Соломон олж харав. Гайхан босч очоод авч үзвэл “Энэ ч гэсэн түр зуурынх” гэсэн байжээ. Энэ таагүй агшныг ч олон зууны тэртээх мэргэд олж харсан байх нь. Соломон гашуунаар инээд алдаад бөгжөө буцааж зүүжээ. Ахиж хэзээ ч хуруунаасаа салгаагүй ажгуу.

Та ч гэсэн бүх юм түр зуурынх гэдгийг ухааран ойлгож уур бухимдалаа багасган хүлээцтэй тэвчээртэй ингэж амьдраарай.

Гэтэл нэгэн удаа мөнөөх мэргэн үгс нь тайвшруулахааргүй таагүй явдал Соломонд тохиолдсон байна. Хилэгнэсэн хаан бөгжөө хуруунаасаа суга татан хөсөр шиджээ. Хивсэн дээгүүр өнхрөөд тогтох үед нь бөгжний дотор талд өөр нэгэн бичиг буйг Соломон олж харав. Гайхан босч очоод авч үзвэл “Энэ ч гэсэн түр зуурынх” гэсэн байжээ. Энэ таагүй агшныг ч олон зууны тэртээх мэргэд олж харсан байх нь. Соломон гашуунаар инээд алдаад бөгжөө буцааж зүүжээ. Ахиж хэзээ ч хуруунаасаа салгаагүй ажгуу.

Та ч гэсэн бүх юм түр зуурынх гэдгийг ухааран ойлгож уур бухимдалаа багасган хүлээцтэй тэвчээртэй ингэж амьдраарай.

http://nadad.blog.gogo.mnhttp://nadad.blog.gogo.mn/read/entry5385Fri, 1 Feb 2008 17:29:45 ULATАмьдралын математикhttp://nadad.blog.gogo.mn/read/entry7142
Хүмүүс үргэлж л “тийм байсан бол (мөнгөтэй байсан бол, алдартай байсан бол, бизнесмен байсан бол г.м) мөн гоёо” хэмээн бодож санаа алдан ярилцах ажээ. Гэтэл зүгээр л бодсоноороо хэн нэгэн байх боломжгүй. Та яг одоо хэн байгаа яг түүгээрээ л байна. Харин хэн нэгэн болох боломж хүн бүрт бий. Хэн байхын тухай биш хэн болохын тухай л ярих хэрэгтэй. Та зорьж чадвал хэн ч болох боломжтой. Энэ амжилтанд хүрсэн хүмүүс чинь угаасаа ийм хүмүүс байсан ч юм биш, ийм хүмүүс болсон байхгүй юу.
Зарим нь бүр дээшээ унахыг хүснэ гээч. Мөн тэнэг хэрэг шүү, хүн доошоо л унадаг харин дээшээ авирдаг билээ.

“Хүнийг хөдөлмөр бий болгожээ”. Тэгвэл залхуурал хүнийг буцаагаад адгуус болгодог ажээ. Худлаа гэвэл Бөмбөгөр дээгүүр очоод, өөрөө өөртөө ялагдсан, юу ч хийдэггүй залхуу адгуусуудыг харцгаа. Залхуурал хүнийг ийм болгодог аж.
Харин та чинь арай залхуу хүн биш биз дээ.

Ямар хүн завгүй байдаг вэ. Юм бүхнийг дараа хийе гэж хойшлуулдаг хүн. Би завгүй байна дараа болъё эсвэл өнөөдөр онцгүй өдөр байна маргааш л болъё гэх мэтээр хойшлуулсаар нэг л мэдэхэд дийлдэхгүй их ажилд дарагдсан байдаг. Тэд үргэлж завгүй явах мөртлөө бүтээсэн ажил нь маруухан байдаг ажээ. Өнөөдөр хийх ажлыг маргааш гэж бүү хойшлуул, маргааш хийхэд амархан болчихгүй шүү дээ.
Хийх зүйлээ цагтаа хийдэг, хэзээ ч ажилыг хойшлуулдаггүй, ажил амралтаа зохицуулж чаддаг хүмүүс л хамгийн их завтай явдаг ажээ. Тэд маш их ажлыг амжуулна гээч.
http://nadad.blog.gogo.mnhttp://nadad.blog.gogo.mn/read/entry7142Thu, 31 Jan 2008 20:07:41 ULATЭссэ бичих агуу бөгөөд санаанд оромгүй долоон сануулгаhttp://nadad.blog.gogo.mn/read/entry72871.Таны эссэг Олимпийн шүүгчид дүгнэхгүй
Эссэ бол гараагаа арван оноотой эхлээд, алдаа гаргах бүрт оноогоо хасуулдаг Олимпийн усан сэлэлт, эсвэл уран гимнастикийн үзүүлбэр биш.
Эссэг гартаа улаан үзэг барьсан харгис шүүгч бус, сэтгэл догдлуулсан мэдээллийг хүлээж буй багш профессор уншина. Энэ хүн эссэний тань сэдэвт бус, харин таны тухай сэтгэгдэлээ тархиндаа бичиж, дүгнэлт хийх бөгөөд бүр ихдээ “энэ залуу надад үнэхээр таалагдаж байна” хэмээн уулга алдана.
2.Танд нэг гоц санаа байх ёстой
Энэ нь эхний зөвлөгөөнөөс урган гарна. Эссэг уншигч хүн асуултын дагуу гол санааг хэр гаргасан эсэхийг мэдэхийн тулд маш хурдан уншдаг. Иймт та мянга түмэнтээ таарах /бөх барилдах нь намайг анхаарлаа төвлөрүүлэхэд сургасан, эмээгийн үхлээс болж сарнай үнэртдэг болсон, би бусдад тус хүргэхийг хүсдэг учраас эхлээд өөртөө туслана/ санааг давтсан л бол хэдий сайн цэгцтэй бичигдсэн ч олигтой үнэлгээ авахгүй л болов уу.
Үнэндээ, дэвшүүлсэн санаагаа хэт чамирхаж илэрхийлвэл тэр нь их нуршсан болдог.
3.Гол санаа тань өөриймсөг бөгөөд нүсэр биш байх ёстой
“Том сэдэв”-ээс аль болох зайлсхий. Ойрхи Дорнод дахь энх тайван, экологи, иргэний эрх ба хүний ерөнхий зан төрх гэх мэт илэрхий нүсэр гарчигаас гадна “ёс суртахуун”-аар жонхуудсан том санааны олон зуун жижиг хувилбаруудаас болгоомжлох хэрэгтэй. Өөрийн гэсэн, агуулга төгөлдөр, анхны санаагаа хадгалсан байвал санаа тань тод томруун болно. Ёс суртахууны асуудал хөндөн ярих гэж байгаа бол санаанд оромгүй, өвөрмөц бөгөөд өөртөө тохируулсан байдлаар бичих хэрэгтэй.
Амжилтгүй санаа: Намайг зусланд байхад нагац ах Харри маань үгүй болсныг эцэг, эх маань дуулгахад би тэрээр хичнээн энэрэнгүй, өгөөмөр хүн байсныг дурсан санасан.
Арай илүү хувилбар: Нагац ах Харриг нас барах үед эцэг, эх маань надад анх нас бие гүйцсэн хүн шиг хандсан юм. Тэгэхэд би зусланд амарч байсан ба тэд намайг оршуулганд явуулахаас амрах нь дээр биз гээд хоер долоо хоногийн дараа л  сая тэрхүү гунигт мэдээг дуулгасан юм.
Сануулга: Зөв хувилбар бол, яриа нагац ах Харригийн тухай бус /тэр эссэний гол агуулга биш шүү дээ/, таны тухай өрнөх ёстой. Иймд та аль болох тодорхой хүрээнд өөрийн тухай өгүүлэн бичвэл зохино. Ийнхүү бичихдээ багшид чухам хэн болох, бие даасан болон өсөн дэвших тэмүүлэлтэй эсэхээ илэрхийлнэ. “Жинхэнэ” өгүүлэгдэхүүн нь нагац Харри ч биш, эцэг, эхтэйгээ маргасан тухайд ч биш, харин таны өсөн хөгжих хүсэл тэмүүлэл, чадвар дэвшлийн тухай юм.
4.Үлгэр-1: Сул чөлөөтэй бай,
бүү тэвд
Багш профессорууд танд олонтаа зөвлөх боловч та ямарч дасгал, сургуулалтгүй бол ханын зураг зурах зураач эсвэл кинонд тоглох жүжигчин адил балмагдана. Ер нь зурах, жүжиглэх нь хүн бүр хийж чадах зүйл мэт боловч бэлтгэл, сургуулилтгүйгээр барахгүй ажил. Бичих ч бас үүнтэй мөн адил. Та өөртөө итгэлтэй болсон нөхцөлд л тайвширч чадах тул хэд хэдэн ноорог бичиж, мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авсаны дараа л сая сэтгэл өег болно гэсэн үг.
5.Үлгэр-2: Сул чөлөөтэй бай,
бүү тэвд
Та өөрөө чухам хэн бэ? Бид өөрсдөө бие хүний хувьд олон төлөөлөл, хэсэг болдог. Тухайлбал, гэр бүлийн хувьд нэг, найз нөхдийн хувьд нэг, албан ёсны үйл явдалд нэг, мөн ганцаардсан үедээ бас нэг өөр бие хүн болдог. Найзуудтайгаа тэнэглэн тоглож байхад тань Polaroid-аар авхуулсан болон ахынхаа хурим дээр хамгийн аятайхан гарсан хоёр зургийн алийг нь багш илүүд үзэх бол. Та стратегийн шийдвэр гаргах хэрэгтэй. Та эдгээрийн аль нэг дүрийг сонгож, сайтар боловсруулан танилцуулах ёстой. Энэ бол амжилтад хүрэхэд хамгийн дөхөмтэй- Таныг хийж буй ажилдаа махаруу, онцгой хүн гэдгийг харуулах дүрийг сонгоно гэсэн үг юм.
6.Хайр дурлал бол хамгийн чухал нь биш ч, нэгэнт танд байгаа бол түүнийгээ гээж болохгүй
Ямар ч сэдвээр эвтэйхэн бичиж болох боловч, хамгийн их сэтгэгдэл төрүүлэхүйц сэдвийг сонго. Эргэлзээ бус хүсэл эрмэлзлэлийнхээ тухай бич. өсвөр насныхны зовинол, ичгүүргүй явдлууд багш хүнд тун залхмаар байдаг тул үүнээс зайлсхийх хэрэгтэй.
Та ямар нэг зүйлд сэтгэл татагддаг бол тэрхүү сэтгэл, итгэл үнэмшлээ тодорхой илэрхийлэн бич. Бага дүүдээ тэгтлээ хайртай биш бол яагаад гэдгээ мөн л хошигнол, сонирхолтой яриа, түүх, болсон явдал зэргээр тайлбарлан эссэн дээр өөрийн тухай аливаа чухал мэдээллийг хүргэж чадвал багшид үнэлэгдэх боломж тань төдийчинээ нэмэгдэнэ.
7.Эссэ бичигчдийн ховор хэрэглэх хоёр үр нөлөөтэй хийгээд чамирхуу хэрэгсэл
Харилцан яриа, ишлэл
Тааруухан хувилбар: Миний төгөлдөр хуурын багш, хатагтай Фон Крабб зөвхөн төгөлдөр хуур тоглохыг заагаад зогсохгүй амьдралд хэрэгтэй олон зөвлөгөөг хичээлээрээ өгсөн юм. Түүний англи хэл нэг их сайнгүй бөгөөд байгаа байдал нь хуучинсаг боловч би түүнийг үргэлж санах болно.
Илүү хувилбар: “Алекс, чамайг төгөлдөр хуурынхаа ард суун одоо л эхэлж байна гэж бодож байхад чинь бусад хүмүүсийн хувьд концерт аль эрт эхэлчихсэн байдаг. Тиймээс зөв сууж сур” гэж Фон Крабб хэлдэг. Тэр бүр анхныхаа өдөр л түүний араас өөр хоорондоо шивнэн “Хатагтай Фон Крабб бөмбөг” гэж дуудахгүй байхыг сануулж билээ. Гэвч бид яаж тэсэх вэ дээ. Бид шоолон ярилцдаг ч түүнийг хүндэтгэж бас эмээдэг байсан.
Сануулга: Эссэний бичилтэд хадагтай Фон Крабб гайхалтай байсан гэдгийг дагнан өгүүлбэл утга төгс болж үл чадна. Хоёр дахь бичилт түүний дутагдал биш, иш татсан зүйлээр илүү байгаа тул зохиогч буюу Алексын тухай ойлголт өгч, түүний талаар аятайхан сэтгэгдэл төрүүлж байна.
Уншигчийн сонирхолыг татна гэдэг бол эссэ бичигчийн бараг хамгийн гол зорилго, нууц түлхүүр нь юм. Танд илүү хувилбар хэмээх гарын авлагын адил бичих нь амаргүй. Үүнийг их сургуулийн профессорууд ч тэр бүр чаддаггүй. Гагцхүү ингэж бичихийг хичээж, эссэндээ гол дүрийн үгийг олж иш татвал өөрт тань тустай.
Жишээ: Эдгээр өгүүлбэрийн аль нь илүү вэ?
А. Би тэн хагаст нь дархан цаазтай, нөгөө хэсэгт нь томоохон эдлэн газар бүхий байшингуудтай том хотын захын нэгэн дүүрэгт суудаг.
Б. Би Бостноос 15 бээрийн зайтай орших Массачусетс муж улсын байгалийн үзэсгэлэнт дархан цаазат, хагас хэсэг нь хувийн эзэмшилд хамаарах эдэлбэр газар бүхий Линколны эдлэнд амьдардаг.
Сануулга: Хоёр өгүүлбэрийн Б нь арай илүү байна. Учир нь уншигчид хотын нэрийг сонирхох нь гарцаагүй. Америкийн агуу туужийн муу хувилбарт гардагийн адил “Миний аав том хотын том пүүст ажилдаг” гэж бүү бич. Үүнийхээ оронд Миний аав Вашингтон дахь “Арнолд ба Портер” хэмээх хуулийн том фирмд ажилладаг гэх нь дээр.
Мэдээж аливааг хэт дэлгэрүүлэн бичихэд аюул бий. “Хуулийн том фирм” гэдгийг “340 гишүүнтэй, 12 хотод салбартай /та хотуудыг нь нэрлэж болно/ хуулийн фирм” гэж болно л доо. Гэхдээ ийм хэт дэлгэрэнгүй мэдээллийг эссэнд оруулах нь тун ховор юм.
Кембрижийн  Их Сургуулийн эссэн үйлчилгээний албаны заавраас.http://nadad.blog.gogo.mnhttp://nadad.blog.gogo.mn/read/entry7287Thu, 31 Jan 2008 20:05:46 ULATАвсаархан агаад тодорхой сэтгэлгээг үгүйлэх ньhttp://nadad.blog.gogo.mn/read/entry7286
Монгол улсын хөгжлийн зангилааг зөв олж харах нь чухал. Зангилааг олохын тулд бидэнд тодорхой агаад рациональ маягийн сэтгэлгээ хэрэгтэй юм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, хөгжлийн олон арга замаас бидэнд дөхүү, манай улс үндэстний онцлог, байгалийн нөөц болон хязгаарт тохирсон тулхтай хөгжлийг хангах боломжтойг замыг сонгохыг хэлж байгаа юм. Монгол улс өнөөг хүртэл чадаж ирсэн зүйлсээ өвлөн авч, нандигнан хөгжүүлэхийн зэрэгцээ цаашид бид шинээр сурч, өөрийн болгож чадах хөгжлийн аливаа боломжийг нээх нь зүйтэй.
Харамсалтай нь бид тодорхой агаад бүтээлч сэтгэлгээнээс их холдсон бололтой. Ийм байдлыг бид өнөөдөр хаана ч гэсэн харж болж байна. Хэдэн жишээ харъя.
Хоёр жилийн өмнө би вээр Завхан аймгийн Улиастай хотод очиж, тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хийгээд аймгийн захиргааны зарим ажилтнуудтай уулзах завшаан тохиож билээ. Тэр үед УИХ-с Монгол улсын Бүсчилсэн хөгжлийн тухай үзэл баримтлал батлагдаж, Баруун бүсийн төв нь Завхан аймгийн Улиастай хот байхаар шийдэгдсэн тухай амтай болгон л ярьж байлаа. Улиастай хот хорь орчим мянган хүнтэй бөгөөд Баруун бүсийн төв болсон тул арван жилийн дотор хоёр зуун мянган хүнтэй том хот болно гэж хөөрцөглөж байлаа. Том хот болох сайхаан. Түм түжигнэж, бум бужигнаад л, дэлгүүрт нь өнгө өнгийн бараа алаглаад л, соёл үйлчилгээ, баар ресторан гэдэг нийслэлээс ч дутахгүй. Ийм дүр зургийг тухайн үед олон хүн төсөөлж байсан биз.
Гэтэл том хотыг барьж байгуулахад улс орны эдийн засгийн хүчин чадал нэн чухал. Түүний дээр усан хангамжийн асуудал хот байгуулалтын үндэс болно. Цэвэр бохир усны сүлжээ, хог хаягдлыг зайлуулах, устгах байгууламж гээд нарийн тодорхой төлөвлөгөө, судалгаа хэрэгтэй. Гэтэл Улиастай хот тухайн үед л миний олж харснаар дан ганц физик шүүлтүүрээр бохир усаа цэвэрлэдэг задгай байгууламжтай, хот даяарх бохир цэвэр усыг хариуцсан ганцхан мэргэжилтэнтэй байв. Хот байгуулалтын ямар төлөвлөгөө, хөгжлийн ямар судалгаа хийгдсэнийг албан тушаалтнуудын амнаас сонссонгүй. Хөрөнгө байхгүй гээд энэ талаар гар хумхин суусан болов уу гэж таамаглана. Хоёр зуун мянган том хүнтэй том хотыг авч явах хот байгуулалтын инженер хийгээд албан хаагчдыг бодлоготой бэлдэх талаар юу ч хийгээгүй нь бүр тодорхой. Хоосон хөөрцөглөөд л, төсөв мөнгө хүрэхгүй ядаж байж аймгийнхаа 80 жилийн ойг баярхан тэмдэглээд л, Улиастай хотын арын толгой дээр уул нутгаас гаралтай хутагтуудын суваргыг босгоод л. Шашин зан үйлийг хүндэтгэлгүй яахав. Гэхдээ хөгжихийн тулд бидэнд юу хэрэгтэй билээ гэдгийг тодорхой сэтгээсэй. Монголын орон нутгийн засаг захиргаа, түүний бодлого боловсруулалтын дүр зураг ерөнхийдөө иймэрхүү л байгаа. Ай хөөрхий.
Ховд аймгийн Эрх чөлөөний талбайд Ард Аюушийн хөшөөтэй зэрэгцүүлэн Галдан бошготын хөшөөг 90 сая төгрөгөөр босгосон тухай та бүхэн дуулсан байх. Галдан бошгот хэмээх Монголын түүхэн их хүний тухай бид Ж. Пүрэвийн “Манан будан” романаас өөр юу мэдэх билээ. Хөшөө нь чухал бус эх түүхээ сайтар уншиж судлах нь дээр байлтай. Ховд аймаг төсвийн мөнгөөрөө сургууль цэцэрлэгээ бүрэн тордоод авч явж чадаж байгаа юм уу. Үүнд би эргэлзэж байна.
Ховд аймгаас гараагаагаа эхэлсэн нэг талбай дээр хоёр хөшөө зэрэгцүүлэх энэ хачин чамирхал Улаанбаатар хүртэл давалгаалан орж ирэв. Одоо Сүхбаатарын талбай дээр Жанжны хөшөөтэй зэрэгцүүлэн Чингисийн цогцолбор хөшөөг барих нүсэр төсөл босоод бөөн юм болж байна. Үндэсний нийт бүтээгдэхүүнтэйгээ тэнцэх шахуу өртэй орон байж бид эртний хүчирхэг Ром шиг, Наполеоны үеийн Париж шиг л хөшөө цогцолбороор баярхах болов. Тулгар улс байгуулагдсаны 800 жилийн ой галзуу хүнд салхи нэмэр гэдгийн үлгэрийг авчирч байх шиг. Уг нь зөв талаас нь ашиглавал Монгол улсад ашиг буянаа өгөх л ой юмсан. 800 жилийн угтан, Буянт-Ухаагийн онгоцны буудал болон тэр хавийн тэгш талыг “ухаант” сайд Батхүүгийн санаачилгаар Чингис хэмээн нэрийдэж буй бололтой. Мөн барууны орнуудад Чингис гэлгүй Гэнгис гээд байгаагийн учрыг олох гэж манай хариуцлагатай ажилтнууд хэдэн сар хөөрхөн ажил удаж мунгинав. Хөөрхийс мунгинаж л байг.
Эдүгээгийн Ерөнхий сайд М.Энхболд хэдэн жилийн өмнө хотын мэйр байхдаа зурагтаар гарч, Улаанбаатар хотын захирагч анх болох үед тулгамдаад байсан асуудал нь хотын 360 жилийн ойг тэмдэглэх ажил байлаа гэж ярьж байсныг санаж байна. Мань эрийг хотын захирагч байх үед жуулчдын өөдөөс танкны их буу ангайж харагдаад эвгүй байна гэж танктай хөшөөг Зайсан толгой уруу 30 орчим сая төгрөгийн зардлаар зөөн зайлуулж, нийслэлийн төв талбайг гурав орчим тэрбум төгрөгөөр хятад ажилчид зарж байж цардуулсан. Аялал жуулчлалын жилийг угтаж байгаа нь тэр гэнэ. Иш чааваас гэж энэ мөнгөөрөө онгоцны буудлаа тордоод авах ухаан байсангүй юу. Сүхбаатарын талбайг үзлээ гээд хэн бидэнд мөнгө төлөх юм бэ? Сүхбаатарын талбай цастай өдөр хүн халтирч хөлөө хугалчихмаар толигор боллоо гээд хотын оршин суугчдын амьдралд хэр нөлөөлөх юм бэ? Цардсан газар ингээд үхмэл хөрөнгө болоод л дуусав.Монголд ирж буй жуулчид Улаанбаатар хотыг үзэх гэж бус хөдөөгийн байгаль, малчны амьдралыг биеэр үзэх гэж ирдэг гэхэд бараг хилсдэхгүй. Аялал жуулчлалын жилд төсөвлөсөн мөнгөөрөө хөдөөгөө тордох, аялал жуулчлалын чиглэлийн дотоодын нислэгийн онгоцоо сайжруулаад авах бодол байгаагүй л юм байх даа.
Аялал жуулчлал хөгжүүлж, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлнэ гэж бид олон жил ярив. Гэтэл сүүлийн 10 жилд Монголд ирж буй жуулчдын тоо жил бүр 20 мянга дотор эргэлдэхээс хэтэрсэнгүй. Жуулчдын тоо өсдөггүй ээ, харин 20 мянган үйлчлүүлэгч, цөөхөн маршрут дунд эргэлдсэн жижиг зах зээл үрүү олон компаниуд өрсөлдөн орж, үнээ унагааж, байгалийн аяллын нөөц болсон үзэмжит газрууд гадна дотнын хүний хөлд дарагдан нооройж эхлэв. Өндөр хөгжилтэй орны завгүй жуулчид Монгол уруу зүглэх цорын ганц боломжтой суваг нь агаарын зам. Гэтэл Монгол улс уруу орж ирэх агаарын урсгалыг МИАТ хэмээх том монополь тэс хөндлөн хэвтээд хаачихсан. МИАТ-ын олон улсын онгоцны тариф тэнгэрт тулсан үнэтэйг захын гадаад хүн батлаад өгнө. Үнэ өндөр нөхцөлд Монгол улс аялал жуулчлалын зах зээлд хэрхэн өрсөлдөх юм бол. Дээр нь бас Буянт-Ухаагийн онгоц буух цардсан талбай хязгаарлагдмал тул олон зорчигч нэг дор хямдхан зөөчихдөг хүн тээврийн аварга онгоц буух боломж муутай, онгоцны буудлын үйлчилгээ муу, нойлийн өрөө нь нойль заачихсан, онгоц цагаараа нисэх нь өдрийн од шиг, менежментийн хувьчлал хийгдсэн ч санхүүгийн асуудал нь бахь байдгаараа. Шийдвэрлэх шаардлагатай тодорхой асуудлууд шил шилээ дараад хэвтсээр л. Гэхдээ Буянт-Ухаа дэлхийд дуурсагдсан Чингис хаанаараа нэрлэгдээд удаагүй байгаа. Бодвол Чингисийн нэртэй онгоцны буудал гэж дуулаад гадаадын жуулчид яргуйнд орсон ямаа шиг хошуурах юм байлгүй. Бидэнд тодорхой агаад рациональ сэтгэлгээ дутаад байгаагийн жишээ энэ.
Монгол газар нутаг өргөнтэй ч хүн ам цөөн авсаархан орон. Авсаархан оронд авсаархан агаад голчийг олсон тодорхой сэтгэлгээ, хөгжлийн үзэл баримтлал хэрэгтэй. Авсаархан орон гээд дэлхийн дотор өөрийгөө жижигрүүлж, бахархал юугаан гээх шаардлагагүй. Гэхдээ чаддаг зүйл, чадах зүйл, чадахгүй зүйлээ ангилан ялгаж, чингэсний үндсэн дээр хөгжлөө тодорхойлох нь чухал. Саалийн хэрээр саваа бэлд гэсэн үг байдаг. Чадал нь гүйцээгүй атлаа бусдыг дууриасан үйлдвэржилтийн бодлого ямар үр дагавар авчирсныг социализмын үеийн бүтээн байгуулалтын түүх бидэнд бэлээхэн харуулсан. Түүхийн алдаа оноог тунгааж, замнах зам, бүтээх хэлбэрээ зөв олж тогтоох нь юунаас ч чухал. Үүнд дан ганц Монголчуудын сэтгэлийн чин зориг хэрэгтэй болоод байгаа юм.

Бэсүд. П. Наранбаяр
Киото Их Сургууль, магистр
http://nadad.blog.gogo.mnhttp://nadad.blog.gogo.mn/read/entry7286Thu, 31 Jan 2008 20:03:04 ULATМонголчуудын дугуй сэтгэлгээ (илтгэл)http://nadad.blog.gogo.mn/read/entry7127Хорвоогийн баяр гунигийг
Хоёрхон чавхдасанд багтаасан
Хосгүй нэгэн үндэстэн
Азийн цээжинд бий
Тийм ээ! Агуу их найрагч М.Цэдэндорж ийнхүү шүлэглэсэн байдаг билээ. Үнэхээр ч Монгол хэмээх их айл гэр, Монгол хэмээх агуу үндэстэн, Монгол хэмээх мятрашгүй зоригтнууд, монгол хэмээх суут ухаантнууд энэ хорвоо ертөнц дээр арилшгүй мөрөө үлдээж зуун зууныг дамжин оршин тогтнож ирсэн…
Эрт дээр үеэс манай монголчууд гол ус, хангай дэлхийнхээ сайхныг даган нүүдэллэн амьдарч ирсэн бөгөөд, нүүдэлчин амьдралтайгаа зохицуулан өөрийн гэсэн өвөрмөц  соёлыг бүтээжээ. Монголчуудыг их ухаалаг улс гэдэг. Өөрийн гэсэн байгалийн баялаг, өргөн уудам газар нутаг, үндэснийхээ аугаа түүх соёлыг одоо хүртэл хадгалсаар ирсэн манайх шиг орон дэлхийд цөөхөн.
Монголчууд түүхэндээ мандан бадарч, уруудан доройтож явсан ч монгол цус, монгол ухаанаа цэврээр хадгалан үлдсэн бардамнах зүйлтэй улс. Монгол ухаанаараа, монгол дугуй сэтгэлгээгээрээ монголчууд дэлхийн талыг эзэгнэж явсан.
Магадгүй та бүхэн дугуй сэтгэлгээ гэхээр Фенг-Шүй гэж бодож магадгүй. Гэвч хараахан тийм биш ээ. Эртнээс нааш Монголчууд үр хүүхэд хойч үеэ энэ л дугуй сэтгэлгээгээр хүмүүжүүлэн сургаж “Монгол ухаан” суулгаж улс орноо жолоодох агуу удирдагчид, эрдэмтэн багш нарыг төрүүлж байсан. Монголчуудын дугуй сэтгэлгээг танин мэдэх нь өөрийнхөө уг гарал, удам угсааг танин мэдэж байна гэсэн үг. Би бээр нүүдэлчин монголчуудын дугуй сэтгэлгээг монгол гэртэй холбон тайлбарлаж, монгол гэрийн хүмүүжил зан заншлаас бага ч гэсэн өөрийн үеийн залуусдаа таниулах чин зорилготой билээ.
1. Монголчуудын дугуй
сэтгэлгээний арга
Эрт үед Монгол нутагт одоогийн соёл иргэншил хэмээн гайхуулдаг дөрвөлжин (хот) орчин байгаагүй бөгөөд нүүдэлчин монголчуудын хүүхдээ хүн болгон хүмүүжүүлдэг хамгийн таатай, цогц орчин нь гэр байжээ. Өөрөөр хэлбэл нүүдэлчдийн гэр бүл нь өвөрмөц нэгэн сургууль байжээ. Чухам үүнээс монголчуудын дугуй сэтгэлгээ үүссэн хөгжсөн гэж хэлж болмоор.
Ерөөс монголчуудын хүрээлэн буй юмс, эдэлж хэрэглэдэг зүйл, тоглож наадаг тоглоом гээд л ихэнх зүйлс дугуй хэлбэртэй байдгаас улбаатай биз ээ. Мөнх хөх тэнгэр нь монгол хүний толгой дээр хөмөрсөн тогоо мэт бөмбөгөр харагддаг. Хөвөө хязгааргүй тал нутаг нь ч монгол хүнээ тойроод дугуй дугираг харагддаг.  /үргэлжилнэ/
ИЗИС-ОУХЭЗ-129  Шинэнаранhttp://nadad.blog.gogo.mnhttp://nadad.blog.gogo.mn/read/entry7127Thu, 31 Jan 2008 20:00:30 ULATАйдас юунаас үүсдэг вэ?http://nadad.blog.gogo.mn/read/entry7285
Айдас олон янзын шалтгаанаас үүсдэг ч гол шалтгаан нь гэвэл аливаа зүйлд бид хөндий хандсанаас болдог. Хэрэв би хүнд элгэмсэг сэтгэлээр хандвал хичнээн хүч, чадалтай байсан ч түүнээс үл эмээнэ. Хүүхэд эцгийнхээ сүр хүчнээс айж эмээдэггүй. Эцэг нь зургаан тохой өндөр биетэй, хүчтэй хүн байж болно. Хүмүүс түүний гадаад төрхөөс сүрдэх авч, хүү нь аавдаа наалдаж, түүнтэй эрхлэн тоглоно. Хүүхэд аавтайгаа дотоод сэтгэлийн холбоотой болхоор аав нь хичнээн сүр бараатай ч түүнээс эс айна. Эцгийнхээ хүч чадлыг тэр өөрийн мэт санана.
Хүрээлэн буй ертөнц биднийг үргэлж айлган түгшээдэг. Учир шалтгаангүй айдсыг ухаанд минь, бие сэтгэлд маань төрүүлдэг. Яагаад? Яагаад гэвэл бид орчлон хорвоотой бодит нэгдлээ тогтоож хараахан чадаагүй аж. Аливаа зүйлд хүйтэн хөндий хандах хандлагаас маань айдас тодрон үүсдэг. Мөнхөд орших бодит үнэнээсээ бид санаатай болон санамсаргүйгээр саланги байхыг хүсдэгээс болж айдас төрнө.

Айдас бол жинхэнэ дайсан мөн.
Тэр юу хийнэ вэ?
Үхэл ирэхээс өмнө
Авсыг маань тэр зэхжээ.

Айдсаас ангижирхуй

Айдас бол бие сэтгэлийн маань бүх хэсэгт буюу бие, тамир, ухаан, зүрхэнд хуралддаг. Бие махбодыг айдсаас чөлөөлхийн тулд сүнсний маань гайхамшигт туршлага бидэнд хэрэгтэй. Тамирыг айдсаас чөлөөлхийн тулд сүнсний маань эрчит чанар бидэнд хэрэгтэй. Ухааныг айдсаас чөлөөлхийн тулд сүнсний маань хувиргагч гэгээрэл бидэнд хэрэгтэй. Эцэст нь зүрхийг айдсаас чөлөөлөхийн тулд сүнсний маань биелүүлэгч төгөлдөржил хэрэгтэй юм.
Бид айдсыг зүрхэндээ биш, ухаандаа ихэвчлэн мэдэрдэг. Тэмүүлэлт зүрх нь дотоод болон гадаад бодит үнэнтэй хэрхэн хагацашгүй нэгнэдийг мэднэ. Харин эргэлзэн, хардагч ухаан бол чанх өмнө маань дэлгэрэгч бодит үнэнтэй нүүр тулан учрахаас бэрхшээдэг. Ухаан урдаа байгаа үнэнг хардана. Тэр ч байтугай шүүн тунгаасан зүйлдээ ч өөрөө эргэлзэн гайхширах үе бий. Тэр үед ухаан ерөөс ханамжгүй болно. Эхэлж шүүгч байсан хэрнээ шүүлтийнхээ хохирогч нь өөрөө болно. Харин зүрх бол анхнаасаа л өөрийгөө хүрээлэн буй бодит үнэнтэй адилтгахыг хичээдэг. Бодит үнэнтэй өөрийгөө адилтгасны үрээр түүнтэй нэгдэж, бодит үнэнд хувирдаг. Хэрэв бид тэмүүлэлт зүрхэндээ, бүхэнд түгэгч бодит үнэний нэгдлийн төлөө уйлан дуудагч зүрхэндээ амьдарвал айдсын зовлонгоос амархан ангижрана. Ухааны айдсыг ялхын тулд хүн өдөр бүр ухаанаа чөлөөлөх ёстой. Эргэлзэл, хардлага, харанхуй мунхаг зүйлсээр ухаан дүүрсэн байдаг. Өглөө эрт 10 минут орчим сайн ба муу, бурханлаг ба мунхаг бодлын алийг нь ч бүү бодоорой. Хэрэв ухаанд бодол орж ирвэл бүү байлга. Хэсэг хугацааны дараа л өөрийн анд нөхөр болох бурханлаг бодлыг оруулаарай. Эхэн үед та аль нь нөхөр, аль нь дайсан болхыг ялгаж мэдэхгүй тул хянуур сэрэмжтэй байх ёстой. Таны анд нөхөр бол бурханлаг, гэгээн, ухааны айдсыг мадаггүй ялах тийм бодол санаа юм. Ухааныг сав мэт санахтун. Урьдаар түүнийг хоосолж цэвэрлэсний дараа амгалан, гэрэл, жаргалан буж ирхийг хүлээгтүн. Хэрэв саваа эхэлж хоослохгүй бол амгалан, гэрэл, жаргаланг оршоож эс чадна.
Бурханаас хайрласан
Тэмүүлэл хэмээх хатан зоригоо гаргагтун.
Таныг харанхуйн боолчлол ч айлгаж үл дийлнэ.
http://nadad.blog.gogo.mnhttp://nadad.blog.gogo.mn/read/entry7285Thu, 31 Jan 2008 19:57:49 ULATИнгэж амьдарhttp://nadad.blog.gogo.mn/read/entry7126Ирландын хөлөг онгоцны нэгэн компанийн сүлд гурван дусал цус бүхий сарвууны зурагтай байдаг. Үүний учир нь нэгэн түүхтэй холбоотой.
Уг пүүсийг үндэслэгч ганцхан хөлөг онгоцтой, хоёр хүүтэй байж л дээ. Хөвгүүддээ өв хөрөнгөө хэрхэн хуваарилахаа мэдэхгүйн дээр бага хүүгээ гомдоохыг хүсээгүй тул:
-Зогсоолоос завиар хөлөг онгоц тийш уралдаад хэн түрүүлж онгоцны тавцанд гараа хүргэсэн нь эзэн болно гэж мэдэгджээ.
Товлосон өдөр цагт ах дүү хоёр нэгэн зэрэг хөнгөн завинаа суун сэлүүрээ авав. Хоёр хормын дараа ах нь ялах нь нэгэнт тодорхой болжээ. Тэгмэгц дүү нь сүх шүүрэн авч өрөөсөн гараа бугуйгаар нь тас цавцаад, хөлөг онгоцны тавцан тийш шидэж уг тэмцээнд ялсан гэдэг.
Та ч гэсэн өөрийнхөө зорилгын төлөө эцсийн мөчийг хүртэл тэмцэж ингэж амьдраарай.http://nadad.blog.gogo.mnhttp://nadad.blog.gogo.mn/read/entry7126Thu, 31 Jan 2008 19:55:52 ULATӨӨРТӨӨ ЗОРИУЛСАН УРХИhttp://nadad.blog.gogo.mn/read/entry7146
Эрт урьд цагт ухаантай, сүр хүчит хаан байжээ. Тэр хаан дэлхийн хаана ч байхгүй ховор амьтадын цуглуулга бүхий амьтаны хүрээлэнтэй юмсанжээ. Гэтэл Төвдийн Гималайн ууланд хааны амьтаны хүрээлэнд байхгүй нэгэн ховор амьтан байдаг тухай сонсжээ. Тэр амьтан зэрлэг, догшин бөгөөд олон хүмүүс барих гэж оролдоод чадсангүй. Тэгээд хаан нэгэн ухаан сийлж, тэр амьтаны идэх дуртай өвсийг нь мэдэж ойн цоорхойд маш ихийг овоолуулжээ. Хэд хоногоос нөгөө амьтад ойн цоорхойд ирж овоолсон өвсөнөөс иддэг болж гэнэ. Амьтад өвс идсэний маргааш, хаан өвсөө тойруулан шонгууд босгуулжээ. Нэг хоногийн дараа шонгуудынхаа доод ирмэгээр нь нэг нэг банз хадуулжээ. Амьтад тэр жижиг саадан дээгүүр нь алхаж ороод л өвсөө идчихээд яваад өгч гэнэ. Хоёр хоногийн дараа ахин нэг нэг банз нэмлээ… Дөрөв хоногийн дараа дөрвөн банз… Амьтад өвсөө идэхийн тулд дээгүүр нь үсэрч орж байжээ. Ингээд нэг сарын дараа гэхэд өндөр хэрмэн хашаа үүсч, амьтад орох жижигхэн хаалга л үлдээжээ. Амьтад дуртай өвсөө идэхийн тулд жижигхэн хаалгаар чихцэлдэн орж байлаа. Бүх амьтад орсоны дараа хааны цэргүүд ухасхийн хэрмэн хашааны хаалгыг хааж, том цоожоор цоожиллоо…

Бусдаар тэжээлгэх дуртай хүмүүс урьханд орсон мэт амьдардаг. Маш олон хүмүүс нүдэнд ажиглагдамгүй нарийн түвэгтэй явдалдаа аажмаар баригдаж, хоригдлын байдалтай амьдарч байдаг. Өмнө тань эхлээд нэг багана, дараа нь бас нэг хөндлөвч гарч ирснээ хэзээ, яаж байгаа нь ажиглагдахгүй, мэдрэгдэхгүй байсаар нэг мэдэхэд та маш том цайзаар хүрээлүүлж, түүний хаалга цуурга нь бат бэх түгжээгээр түгжээстэй болсон байдаг. Хичнээн хүмүүс мөнхийн албадлагын дор амьдарч байдаг гэж санана.
http://nadad.blog.gogo.mnhttp://nadad.blog.gogo.mn/read/entry7146Thu, 31 Jan 2008 19:53:12 ULAT“Амьдралын аксиом” http://nadad.blog.gogo.mn/read/entry7284
Зарим хүмүүс үргэлж л амар хялбарыг хайж, хөнгөн ачаанд дуртай байдаг. Цөөхөн хүмүүс л хэцүү бэрхээс зүрхшээлгүйгээр саад бэрхшээлийг даван туулдаг. Аз болж хувь тавилан хүмүүст аз жаргал хэмээх том том бэлэгийг өгөхөд хөнгөн ачаанд дурлагсад нэгэнт том ачаа даахгүй учраас том бэлэгийн хэлтэрхийг л үүрэх ажээ. Харин хүнд ачаа үүрч сурсан хүмүүс бол том бэлэгийг дажгүй үүрээд явж байгаа нь харагдана.
Харин та хөнгөн хялбарт дурлагчдын нэг арай биш биз дээ. Уг нь том бэлэгээ даадаг байхын тулд одооноос биеэ дасгалжуулж байвал тун зүгээр л дээ.

Бусдаас бэлэг авахад         дургүй хүн гэж ер нь байдаг билүү?. Бэлэг авахдаа  уур бухимдалтай, хөмсөгөө зангидаж авдаг хүн байдаг билүү? Гэтэл бэлэг авахдаа сэтгэл хангалуун бус, уурлаж бухимддаг хүмүүс бас олны олонд байх юм аа. “Өнөөдөр” гэдэг өдөр бол бурханаас бидэнд өгсөн бэлэг юм. “Маргааш, шинэ өдөр бүхэн” бол бурханаас бидэнд өгч байгаа бэлэг юм. Энэ бэлэгийг аз жаргалтайгаар инээмсэглэн хүлээж авахын оронд хараал, бухимдалтай угтахын учир юунд вэ?! Маргааш ч бас “Маргааш” ирнэ шүү дээ. Та энэхүү бэлэгийг инээмсэглэн эсвэл хөмсөг зангидан хүлээж авах уу?! гэдгээ дахин нэг бодож үзээрэй.
Та үргэлж инээмсэглэн хүлээж авдаг хүн бол үнэхээр аз жаргалын найз нь ажээ.

Хүн өөрийн олсон             мөнгөө яг гурван тэнцүү хуваагаад, 1/3-ийг нь аав ээждээ зориулах хэрэгтэй, тэд чамайг өсгөж өндийлгөсэн учир чи тэдэнд өртэй.
1/3-ийг нь үр хүүхэддээ зориулах хэрэгтэй. Ирээдүйд тэд чамайг тэжээх учраас.
1/3-ийг нь өөртөө зориул. Чи яг одоо амьдарч байгаа учраас.

Биеийг эзлэх гэж юунд         яарнам. Биеийг эзлэх гэж давшин түрэмгийлснээр түүнийг зай барихад хүргэж оргүй хоосон хоцрох бишүү?! Харин үүний оронд эхлээд сэтгэлийг эзэмд, сэтгэлийг эзэмдвэл бие аяндаа эзлэгдэх бишүү.

Дэлхий хэтэрхий их             өргөстэй ажээ. Хэн нэгэн нь энэ их өргөснөөс бүр залхаж гүйцээд “Дэлхийг бүхэлд нь ширлээд өгөөч” хэмээн Бурханаас гуйжээ. Бурхан “Чи өөрийнхөө л хоёр хөлыг ширлэчихвэл болох бишүү” хэмээн хариулжээ.
http://nadad.blog.gogo.mnhttp://nadad.blog.gogo.mn/read/entry7284Thu, 31 Jan 2008 19:49:20 ULATМонголын хөгжлийн гарц юу вэ?http://nadad.blog.gogo.mn/read/entry7125
Оршил

Монгол орон сүүлийн жилүүдэд далайд хаягдсан зангуу давалгаа хаашаа гэнэ тэр зүгрүү урсдаг шиг зөвхөн гадны нөлөөлөл, бүс нутаг, бусад орнуудын эдийн засаг, улс төрийн шийдвэрээс хамааран оршиж байна гэхэд хилсдэхгүй. Нэг үгээр хэлбэл өнөөдөр манай орон бие даасан шийдвэр /ялангуяа эдийн засгийн хувьд/ гаргаж чадахгүй толгойгүй хүн шиг гаднын байгууллага, улс орны зааварчилгаагаар үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ. Эдгээр байгууллага улс орон хэдийгээр тусламжийн гараа сунгаж чин сэтгэлээр бодлого зааварчилгаа өгдөг байлаа ч тухайн байгууллага улс орон өөрийн талд асуудлыг шийдвэрлэх, үгүй ядахдаа л манай үндэсний онцлог улс орны эрх ашгийг гүнзгий мэдэрсэн бодлого боловсруулах нь юу л бол. Тиймээс зах зээлийн эдийн засагт шилжин ороод хямралын үеэ давч чадалгүй дээр дооргүй бужигнаж байсан цагтай харьцуулахад хэдий тогтворжсон ч гэлээ нийгмийн эмзэг асуудлууд их байгаа энэ үед улс орны хөгжлийн шинэ гарцыг олж даруй шийдвэрлэх нь ирээдүйн өмнө хүлээх бидний үүрэг билээ. Ингэж хэлэхээр л манайхан сурсан зангаараа “Төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр миний хэрэг юу байдаг юм бэ” гэдэг. Энэ нь нөгөө л социализмын үнэнийг хэлэхэд шийтгэдэг, үзэл бодлоо илэрхийлдэггүй дуугүй нэгнийг нь сайшаадаг байсан буруу тогтолцооны үр дагавар эцэг эхийн хүмүүжлээр дамжин өнөөдөрт ирснийх бизээ. Харин үндсэн хуулиараа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь олгочихсон, төр нь иргэнийхээ боол нь байж ажиллах ёстой ардчилсан нийгэмд амьдарч байгаагийн хувьд жирийн иргэд тэр дундаа оюутан залуучууд, эрдэмтдийн үзэл бодол, үйл хэрэг монголын ирээдүйн хөгжилд хэрэгтэй байгааг хэн хүнгүй мэдэж байгаа болов уу? Тэгвэл би энэхүү сэдвийн хүрээнд
а/ Хөгжил гэж юу болох Монгол орны хөгжлийн гарцын талаар болон түүнд нөлөөлөх хүчин зүйл, б/ Эдийн засгийн өсөлт улс орны хөгжилд зөв дүгнэлт өгөх нь зэрэг дэд сэдвийн хүрээнд авч үзлээ.
Хөгжил гэж юу юм бэ? Хэнээс ч гуйхгүй эдийн засгийн чадавхитай хангалуун амьдрал уу? Дэлхийд гайхагдсан боловсрол, мэргэжил, соёлыг эзэмших явдал уу?… Энэ бүгдийн аль нь ч улс орны хөгжлийн ирээдүйн дүр төрхийг ганцаар тодорхойлж чадахгүй. Гэтэл өнөөдөр бидний дунд хөгжлийн талаархи сэтгэхүй бүр эсрэгээр ганцхан ядуурлыг даван туулбал хөгжилд хүрчих юм шиг төсөөлдөг хэвшмэл ойлголт бий болчихож. Гэхдээ хотын төвөөр нь тэнгэр баганадсан барилга байшин ярайж хот хөдөөг нь холбосон зам, харилцаа холбоо зэрэг дэд бүтэц сайн хөгжсөн хүн амын амжиргаа өндөр, эдийн засгийн өсөлт ДНБ нь Америкийнхтай ойролцоо, үндэсний үйлдвэр хөгжсөн байвал манай орон хөгжжээ гэж хэлж болох л байх. Гагцхүү үүнийг хэрхэн бий болгох вэ? гэдэгт л эл асуудлын гол шийдэл нь байх ёстой болов уу? Тэрхүү хөгжлийг авъяаслаг удирдагч, чадварлаг мэргэжилтэн бэлтгэхгүйгээр, техник технологийн дэвшлийг үйлдвэрүүддээ нэвтрүүлэхгүйгээр бий болгож хэзээ ч чадахгүй. Тэгвэл үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? гэдэг дээр доорхи саналыг тавьж байна.
Улс орон бүрийн хөгжлийн түүхээс харахад үндэсний уламжлал, өөрийн орны давуу тал дээр суурилан мөн өндөр хөгжилтэй орнуудаас суралцан хөгжсөн байдаг. Сингапур, Малайз, Хятад, Япон зэрэг дэлхийд хөгжлийн түвшнээрээ тэргүүлэх байр суурьтай болж буй орнуудыг харахад аль 50-60 жилийн өмнөөс өндөр хөгжилтэй орнуудад мэргэжилтэн, чадварлаг удирдагчдыг бэлтгэж байсан нь юуны түрүүнд хүнрүүгээ чиглэсэн бодлого явуулж тэр нь хожим эх орны хөгжлийг авч явна гэдгийг харж чадаж байсных юм. Байгалийн баялаг гэхээр юмгүй Япон орны хувьд үйлдвэрлэлийн түүхий эдээ импортоор авдаг атлаа аж үйлдвэрийн жишиг улс болон хөгжсөн нь улс төрийн хэтийн бодлого, өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэжилтэн, ядуу амьдралаас гарахыг үнэн сэтгэлээсээ хүсч байсан ард түмний гайхамшигтай хүч гэхээс биш бурхан тэнгэрээс буян заяаг нь бусдаас илүү тэгшилж өгснийх биш болов уу?
Манай орон газар нутаг, хүн ам түүхэн хөгжлийн давуу талгүй юм гэж үү? Японд байхгүй байгалийн баялаг, Америкт байхгүй омог бардам он удаан жилийн түүхэн хөгжил, хөгшин Европын орнууд шиг баялагаа аж үйлдвэрийн түүхий эд болгох сэтгэхүй бус байгалиа аргадаж ирсэн ардын ёс заншил гээд үндэсний язгуур эрх ашгаа илтгэсэн онцлог давуу тал даанч олон баймаарсан.
Манай ардын нэгэн зүйр үг байдаг.
“Уух аргаа олохгүй бол
Усны захад хатаж үхнэ
Түүх аргаа олохгүй бол
Түүдгийн дэргэд осгож үхнэ” гэж.
Манайд хөгжлийн асар их нөөц байна. Энгийнээр сэтгэхэд газар доорх байгалийн баялаг. Түүнийг ашиглаад амьдрахад хэрэг болох мэдлэг боловсролын суурь болсон потенциал өндөртэй оюун ухааныг ч бурхан биднээс харамласангүй. Манай монголчуудын оюун ухаан дэлхийд хаана ч гологдохгүй гэдэг нь машины шинэ хөдөлгүүр зохиосон залуу, цээжээр тоо бодож гайхшруулсан жаахан хүү, гадаадад гарсан хүн бүр хэл гайхалтай хурдан сурч, ямар ч газар зохицох чадвартай зэрэг олон зүйлээс харагддаг. Тэгвэл Монголын хөгжлийн гарц юу юм бэ? Хатуухан үнэнийг хэлэхэд баялагаа ашиглаж амьдрах арга ухаанд суралцахгүй л бол ёстой нөгөө алт сандайлсан гуйлгачин байснаа бүр сүүлдээ авдраа сахисан гуйлгачин болон даяаршлын эрин зуунд аль нэг том гүрэнд уусан шингэх эмгэнэлт хувь тавилан туулахыг хэн ч үгүйгэхийн аргагүй юм. Үгүйсгэхийн аргагүй ч гэж үгүй болоод ирснийг Манж зэрэг улсын гашуун түүх гэрчилнэ. Тиймээс жижиг улсад хүндээр тусаж ч болох даяаршил хэмээх дэлхийн хэмжээний бодлогын чанартай нэгтгэлд живээд орчихгүйн тулд өөрийн орны үндэсний онцлогтой зарим талаараа дангааршсан шинэ хөгжлийн гарцыг бий болгон хөвж бие даан оршин тогтнож хөгжих нь манай орны хамгийн том зорилт байх нь зайлшгүй юм.
Монголын шинэ үеийн хөгжлийн зорилтыг би юун түрүүнд хувь хүнээ хөгжүүлэхэд чиглэгдэх ёстой гэж бодож байна. Гудамжаар нэг архичид, эх орноо гэсэн сэтгэхүйгүй элдэв ёс суртахууны доголдолтой залуучууд, газар нутгаа юугаар ч сольж мэдэхээр болчихсон төрийн түшээд байхад хөгжинө гэж ярих нь дэндүү үнэмшилгүй сонсогдох бизээ. Тархиндаа юмгүй хүн өнөөдрийн хоолоо бэлтгэдэг, толгойдоо бодолтой хүн ирээдүйн идшээ бэлтгэдэг гэсэн үг байдаг. Өнөөдөр Монголын хүн амын дийлэнх нь дээд түшмэд удирдлагууд нь ч бүгд л мөнгийг хялбар олж баяжих гэсэн амиа хичээсэн сэтгэхүйтэй болчихжээ. Ингэж өнөөдрийнхөө хангалуун амьдралыг бодохоос биш үндэсний үйлдвэрлэлд хэрэгтэй гээд эх оронд үйлдвэрлэсэн бараа сонгох сэтгэхүйтэй нь манайхан дунд хэд бол? Энэ ухамсрыг нь өөрчлөхгүйгээр хөгжилд хүрэхгүй нь аксиом адил үнэн болж байгаа учраас Монголын хөгжлийн гарц юуны түрүүнд хүний хөгжил буюу үндэсний ухамсрыг сэргээх, тэднийг эрэлт хэрэгцээтэй байгаа салбарын мэргэжилд нь өндөр түвшинд бэлтгэхэд чиглэгдэх ёстой.
Тиймээс Монголын хөгжлийн шинэчлэлийг эх орноо гэсэн иргэд, техник технологийн дэвшилийг бүрэн эзэмшсэн мэргэжилтэн боловсон хүчнийг шаардлагатай гэвэл өндөр хөгжилтэй оронд бэлтгэж сургах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Гэтэл үүнд дутагдалтай талууд бас байна. Өнөөдөр гадаадад оюутнууд сурахгүй биш сурч байгаа. Тэднийг өндөр зардал гарган өчнөөн жил зарцуулан суралцаад эх орондоо ирэн ажиллах гэхээр цалин урамшуулал нь бага, ажилын байр олддоггүй зэрэг дутагдалтай талууд байгаа юм. Энэ нь 1-рт ажиллах орчинг бүрдүүлж өгөөгүй болон цалин тэтгэмж зэрэг нийгмийн хангамжийн асуудалтай холбоотой бөгөөд 2-рт мэргэжлийн буруу сонголт буюу нийгэмд ханасан мэргэжлээр суралцаад байгаатай зайлшгүй хамааралтай. Энэ мэтчилэнгийн асуудлаас болж тэд эх орондоо ажилалгүй гадаадад оюунаа үнэлүүлж байгаа нь Монгол орон их хэмжээний оюуны хөрөнгө оруулалтаа гадагш алдаж байгааг харуулж буй харамсалтай жишээ юм. Тэр чадавхижсан оюун ухааныг ашиглах арга механизмыг бүрдүүлэхийн төлөө хангамжийг сайжруулах зэрэг бүхий л аргуудыг хэрэглэх хэрэгтэй. Эдгээр зүйлээс харахад хөгжлийг ганц иргэний үзэл бодол төлөвшүүлчихдэггүй, нэг төрийн үйл хэрэг бүтээчихдэггүй учраас иргэн бүрийн оролцоо чухал гэдэг нь зайлшгүй юм.
Тиймээс л хөгжлийн гарц бол хүний хөгжил дээр суурилах ёстой. Бас нэг асуудал бол оюутан залуучуудаа бүтээлчээр сургаж хувь хүн гэдэг талаас нь чадваржуулах хэрэгтэй. Дөрвөн жил мөнгөө төлж сурахдаа дипломон дээрх дүнгийн төлөө л гүйхээс биш өөрийгөө хөгжүүлье гэж хичээдэг нь тун цөөхөн гэдгийг тэдний дунд байдгийнхаа хувьд би гадарлана. Зарим нэг нь үнэхээр сайн сурдаг ч мэдлэгээ гаргаж ашиглаж чаддаггүй нь бас л харамсалтай. Энэ бүгдийг тоочдогийн учир нь боловсролын систем нь хатуу шалгуургүй түүнийгээ дагаад бэлтгэгдэж байгаа мэргэжилтнүүд маань хувь хүн болж бүрэн төлөвшиж чаддаггүйг хэлэх гэсэн юм.
Улс оны түүхэнд хялбар аргаар хөгжсөн жишээ миний л мэдэхийн байхгүй. Дэлхийн 2-р дайны дараа эдийн засаг, нийгмийн хувьд хүнд байдалд орсон Япон орон, соёл иргэншилгүй газар очиж суурьшсан цагаачдын эх орон Америк зэрэг өнөөдрийн хөгжилтэй орнуудын хөгжлийн үндсэн гарц нь ядуу амьдралыг үнэн голоосоо үзэн ядаж сайхан амьдралын төлөөх иргэдийн зүтгэл байсан гэхэд нэг их буруудахгүй болов уу.
Манайхан ажиллах чадвар сул бүр цаашилбал ажиллах дургүй болчихсон байгаа нь үнэхээр аймшигтай. Ямар сайндаа л ажил олдохгүй байна гэсэн залуучууд 2 алхаад тааралдах атлаа барилга, зам зэрэг бүтээн босгох ажилд хятадын гэрээт ажилчид ажиллаж байх нь гайхалтай. Дарга нараас нь сонирхон асуухад “манайхан залхуу” гэсэн үгээр ам таглах юм. Уг нь удирдан зохион байгуулж, ойлгуулан сэнхрүүлж чадвал залхуу хүнийг ажилсаг болгож болно л доо. Энэ байдал удаан үргэлжилбэл бид хичнээн хөгжье гээд баялагаа гаргаж зараад банк, аж үйлдвэрүүд байгууллаа ч баяжина гэдэг хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл хэвээр үлдэх болно. Ер нь хөгжсөн орны түүхээс харахад нийгмийн дундаж давхрааг хэдий чинээ олон хүн эзэлж байна тэр хэмжээгээр хөгжил тодорхойлогддог. Харин гэдсээ даахгүй болсон хэдэн баячууд төрчихөөд бусад нь үгээгүй ядуу хэвээр байвал энэ нь ардчилсан нийгэм дэх хөгжил яав ч бишээ. Тэгвэл тэр дундаж амьдралын түвшинтэй иргэдийг хэрхэн бий болгох вэ? Энэ бол дээр хэлсэнчлэн тэднийг мэргэжилд нь мэргэшүүлж, ажилд нь дадлагажуулж, тархинд нь ухамсарлуулах үйл явцтай зайлшгүй холбоотой юм. Гадаадад манай залуучууд эдийн засаг, бизнес зэрэг удирдлагын чиглэлээр илүү суралцдаг. Харин хойшид инженер, техникч зэрэг нарийн мэргэжлийн чиглэлээр суралцах нь аж үйлдвэр хөгжиж буй энэ цагт чухал шаардлагатай. Гэтэл манайхан бүгдээрээ дарга болох сонирхолтой болчихсон. Үүнийг нь ашиглаад мэдэх мэдэхгүй хувийн сургуулиуд олноор байгуулагдаж боловсролыг бизнес болгож хэрэгтэй хэрэггүй нийгэмд ханасан мэргэжилтэн үй олноор бэлтгэж байна. Ингээд бүгд захирал болно гэж дээд боловсролын диплом өвөртлөөд байхаар бүтээн байгуулалтын салбар болох аж үйлдвэрт нь гадныхан монополчлохоос яахав дээ. Иймэрхүү тогтолцооны шинжтэй хямрал бий болохыг төр нь урьдчилан харж боловсролын салбараараа дамжуулан мэргэжилтний чиглэлийг зохицуулж байх хэрэгтэй юм болов уу. Залуучууд ч гэсэн өөрсдөө яг ямар мэргэжилтэн шаардлагатай байгааг судлан, мэргэжлээ сонгох нь зүйтэй.
Боловсролын салбараа хувьчлаагүй байгаа нөхцөлд энэ бол шийдвэрлэх боломжтой асуудал юм. Эдгээр асуудалтай холбогдуулаад нэгэн жишээ хэлэхэд Шведийн 100%-ийн хөрөнгө оруулалттай “Oriflame” компани салбараа эх оронд нь оруулна гэдгийг анзаарсан хятадууд мэргэжилтнээ бэлтгэж эхэлсэн бөгөөд өөрийн орны том зах зээлийг сонирхож эхлэнгүүт нь тус компанид үйлдвэрээ байгуул, ажилчид нь манайх байх ёстой зэрэг үндсэн шаардлагуудын тавьсан байна. Энэ нь ажилгүйдлийг багасгах, хөрөнгө оруулалтаа татлаа гэхэд үйлдвэрийг нь барьцаа болгон ашиглах стратеги бодлоготой нь нягт холбоотой ажээ.
Манай орон ч байгалийн баялагаа түшиглэн зах зээлийн эдийн засагт шилжин орсон тэр үеэс уул уурхайн чиглэлийн мэргэжилтнүүдийг ихээр бэлтгэж байсан бол өнөөдөр хүн амынх нь багагүй хувь нь ажлын байраар хангагдаж болох л байсан. Гэтэл төр маань үүнийг хийж чадаагүй. Ганцхан уул уурхайн салбар гэлтгүй бүхий л салбарт өндөр чадвартай мэргэжилтэн бэлтгэх нь аж үйлдвэр эрчимтэй хөгжих үндэс суурь нь болно гэдэгтэй та санал нийлэх байх.
Техник технологийн шинэчлэлийг хурдацтайгаар нэвтрүүлэх нь манай орны хөгжлийн бэрхшээлийг шийдэх бас нэгэн том алхам гэдэг нь өнгөрсөн он жилүүдээс харагдсан. Ж.нь АПУ компанийн 220 төгрөгийн зардалаар гаргадаг усыг САПУ компани 150 төгрөгөөр гаргаж байгаа нь техник технологийн дэвшлийн ямар хэрэгтэйг харуулж байгаа тод жишээ юм. Энэ шинэчлэл нь ганц үйлдвэрлэгчдэд ашгаа өгөөд зогсохгүй ард иргэд хэрэглэгчид ч хямд чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүртдэг нь гарцаагүй ээ.
Эдийн засгийн өсөлт улс орны хөгжилд үнэн зөв дүгнэлт өгөх нь
Манай оронд зах зээлийн эдийн засаг тогтворжих үйл явц тасралтгүй өрнөсөөр байгааг бид бэлхэнээ харж байна. 2005 онд урьд хожид гарч байгаагүйгээр эдийн засаг өсөж 10.6%-д хүрсэн. Эдгээрийг олон хүчин зүйлтэй холбоотойгоор авч үзэж болох юм. Жишээ нь зэсийн үнэ урьд хожид байгаагүйгээр өссөн гэх мэт. Гэтэл энэхүү өсөлтийг дагаж хүн амын амьжиргаа сайжирч ажилгүйдэл багассан юм ерөөсөө алга. Иргэдийн гар дээр бэлнээр очих орлогын нэмэгдэл буюу цалин хөлсний нэмэгдэл төрийн албан хаагчидад 30%-иар оногдсоноос биш өөр төрлөөр иргэдийн орлого нэмэгдээгүй, амьдрал ч дээшлээгүй. Энэ нь юуны түрүүнд эдийн засгийн өсөлтийг хэмжихдээ буруу тооцсон болох нь харагдаж байна. Учир нь ДНБ-г үндэслэж эдийн засгийн өсөлтийг тооцдог. Гэтэл ДНБ-г тооцохдоо манай нутаг дэвсгэр хил хязгаарын дотор оршин үйл ажиллагаагаа явуулж буй компанийн эцсийн бүтээгдэхүүнийг авч үздэг.
ДНБ=ҮНБ-ГА+ГТ гэсэн томъёоллоор тооцдог. Ө.х гадны компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ДНБ-д ордог гэсэн үг. Тэгвэл Броу гоулдын 50 сая доллар эдийн засгийн өсөлтийг тооцоход оролцсон ч гадагшаа гарсан. Энэ мэт гадны хөрөнгө оруулалттай олон компани үйл ажиллагаагаа явуулж буй. Тэгвэл тэдгээрийг хийсвэрээр эдийн засгийн өсөлтөндөө оруулчихсан явж байгаа нь харамсалтай. Ард иргэдийн амжиргаа дээшлэх нь үү? Ядуурал ажилгүйдэл буурах нь уу? гээд харахад төдийлөн өрчлөлт орсонгүй. 200-д мянган хүн ажилгүй буюу Монголд ажилгүйдэл 13%-тай байна. Ядуурал ч бүр нийт хүн амын 30 шахам хувийг эзлэж байгаа нь эдийн засгийн өсөлт буруу зүйлд зарцуулагдаад байна гэсэн ард түмний хандлага бий болгоход хүргээд байгаа нь харамсалтай.

Дүгнэлт

Энэ бол Монголын хөгжлийн гарцаа гээд тодорхой нэг зүйлийг нэрлэнэ гэдэг боломжгүй ажээ. Хөгжил гэдэг энэ зүйл нь олон талтай улс орны олон асуудлаас хамаарч уялдаа холбоотойгоор бий болдог учраас нийгмийн нэлээд асуудалруу орж хэлэлцэх хэрэг гарлаа. Гэвч үндэсний үйлдвэрээ хөгжүүлж эдийн засгаа тогтворжуулна гэж том дуугарахаас түрүүнд хүн амын хөгжил ялангуяа чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэж ядахдаа эх нутагтаа өөрсдөө ажлаа хийдэг болгож сэтгэхүйн хувьд дэвшил гаргах хэрэгтэй юм байна гэдэг дээр л бат бөх байр суурьтай үлдлээ. Түүнээс биш газраан ухаж яаж идэх талаар хэрэлдэх нь хөгжил бишээ. Нөгөө л хялбар амьдрах гэсэн бэлэнч сэтгэлгээний сэдэл төрд нь ч иргэд нь ч бий болсныг харуулж байна. Манай монголчууд Манжийн дарлалд 200-д жил, 90-н жил ЗХУ-р социализмыг заалгаж, эрх чөлөөгөө олсон энэ 16 жилдээ гадны улсуудаар бас л удирдуулсаар ирлээ. Одоо харин ирээдүйгээ хэн нэгнээр биш өөрсдөө удирдан бий болгох хэрэгтэй байна. Дээр өгүүлсэнчлэн Япон, Америкийн ард түмний сайхан амьдрах хүсэл эрмэлзэл шиг эх орноо хөгжүүлье гэсэн санааг өөрсдөө өрнүүлэх цаг нь болжээ. Бид хүчтэй байсан түүхээ ярих биш үргэлжлүүлэн бүтээх ёстойг арт түмэн минь ойлгоосой. Хүнийхээ хөгжлийг эхлүүлээгүй байж бид баян тансаг амьдрал мөрөөдөж хэвтэх нь дэндүү гэнэн алдаа юм байна гэдгийг өчнөөн жил мэдэрлээ. Энэ бүхний эцэст дүгнэн хэлэхэд Монгол орны хөгжлийн гарц бол иргэн бүр эх орныхоо төлөө, Монголын ирээдүйн төлөө, өөрсдийн сайхан амьдралын төлөө гэсэн чин сэтгэлийг өвөрлөж ухамсар сэтгэхүйдээ шингээн санаж сэрж явах, мөн байгалийн баялаг дээрээ түшиглэсэн аж үйлдвэрийг бий болгон юуны түрүүнд тэдгээрийг удирдах мэргэжилтэн боловсон хүчнийг техник технологийн дэвшилттэй орнуудад суралцуулах нь зүйтэй болов уу.
Тэнгэр заяат миний Монголын ард түмний хийморь лундаа нь үргэлж босоо байх болтугай.
http://nadad.blog.gogo.mnhttp://nadad.blog.gogo.mn/read/entry7125Thu, 31 Jan 2008 19:46:04 ULATУураг тархины хоол тэжээлhttp://nadad.blog.gogo.mn/read/entry7283
Юу иднэ тийм л болно!
Чанартай, шаардлага хангасан хоол унд идэх нь бие болоод уураг тархийг эрүүл байлгахад шууд нөлөөлдөг. Уураг тархи бие организмдаа хэрэгтэй хоол хүнс хэрэглэж байх зуршлыг өөртөө бий болго. Энэ нь уураг тархи, бие махбодь эрүүл цусаар хангагдан, хүчилтөрөгчөөр тэжээгдэхийн баталгаа болно. Ийм үндсэн нөхцлийг бүрдүүлбэл уураг тархи гайхалтай ажиллах болно. Энд уураг тархинд тохиромжтой хоол хүнсийг санал болгож байна.
УС: Хүний биеийн гуравны хоёр нь уснаас тогтдог. Өдөр бүр ус уух нь оюун ухааныг сэргэг байлгадаг. Учир нь ус уураг тархи болон  төв мэдрэлийн системийг хооронд нь холбож  байдаг электрон, хийн энергийг үр ашигтай зохицуулж өгдөг. Уух усыг өрөөний дулаантай адил температурт байлгаж бага багаар өдрийн турш хэрэглэж дадвал таны ой тогтоолтыг дээшлүүлэхэд тусаа өгнө.
ЖИМС НОГОО: Шинэ жимс ногоо хоолны дэглэмийг тэнцвэржүүлэн, бодисын солилцоог идэвхжүүлж хүнийг эрүүл байлгадаг. Эдгээр нь булчинг уян хатан байлгаж хоол боловсруулах системийг цэвэрлэдэг. Мөн шим тэжээлээр баялаг байдаг. Жимс ногоонд амин дэм, эрдэс бодис, нян эсэргүүцэгч бодис ихээр агуулагддаг тул хүний биед маш хурдан шингэдэг. АНХААР: Химийн бордоогоор боловсруулсан жимс ногооноос болгоомжил. Хазаад авмаар сайхан харагдавч хортой байж мэднэ.
САМАР ҮР ТАРИА: Brain Fuud буюу Тархины хүнсэнд дээгүүр байр эзлэх тэжээл нь самар, үр тариа юм. Мэдээж ямар ч нэмэлт давс, чихэргүй байгалийн байдлаар нь хэрэглэвэл маш сайн. Самар нь уураг, амин дэм, эрдэс болон байгалийн гаралтай тосыг их хэмжээгээр өөртөө агуулсан байдаг. Хуурч давсалсан бүтээгдэхүүн нь уураг тархинд хортой хүчлийг ихээр агуулдаг тул зөвхөн шинэхэн, боловсруулагдаагүй, хольцгүй байдлаар нь хэрэглэ. Өвсний төрөлд хамрагдах будаа, улаан буудай, арвай, хөх тариа, хар будаа, шар будаа болон эрдэнэ шиш нь эрүүл мэндэд маш тустай. Хальс хөврөлтэй нь самар, үр тариа, будааг нунтаглаж бяцлан гурил болгон хэрэглэсэн ч үр дүн нь адилхан сайн байна.
ЗАГАС: Загас хүний оюун ухаан, суу билиг хөгжих нөхцөлийг бүрдүүлдэг хоол тэжээлд дээгүүр байр эзэлдэг. Цэнгэг хүйтэн гол усанд амьдардаг яргай, туна, макерел, анчов, хөх загас, нуурын троут зэрэг загасны тос, мах нь уураг тархинд нэн тохиромжтой. Дун, хясаа уургаар баялаг боловч зарим нь далайн хорт бодис болон бохирдолд өртсөн байдгийг анхаараарай.
МАХ: Мах маш их шим тэжээлтэй бөгөөд уураг нь бүх амин хүчлийг агуулдаг. Гэвч худалдан авахдаа нийлэг эдээр тэжээгдсэн эсэхэд хяналт тавихад илүүдэхгүй. Хэрвээ та хооллосны дараа сэргэлэн эрч хүчтэй байхыг хүсвэл гахай, үхэр, цацагт хяруулын махнаас татгалзаарай. Гахай, үхрийн мах нь хамгийн удаан боловсрогддог бол харин цацагт хяруулын мах өөртөө нойр хүргэдэг химийн элемент агуулсан байдаг. Энэ нөхцөлд тахианы мах, шинэхэн жимс ногооны салат маш тохиромжтой. Зэрлэг амьтан болон агнуурын шувууны мах нь нийлэг химийн эдээс ангид байдаг тул хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэхэд маш сайн.

Уураг тархинд дайсагнагч хүнс

БОЛОВСРУУЛСАН САХАР /цагаан бор/: Боловсруулсан сахар болох элсэн чихэр, ёотон нь хүний оюун ухаанд хортой сахароз гэдэг химийн бодисыг агуулсан байдаг. Энэ нь хүний дархлалын системийг доройтуулж халдвар сөрөх чадварыг эрс бууруулдаг. Элсэн чихэр байнга хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээ ихсэж нойр булчирхай инсулинийг их хэмжээгээр ялгаруулдаг. Инсулин нь цусан дахь сахарыг хөөж нойр булчирхайг хараа хяналтгүй өсгөдөг. Үүнээс болж чихрийн дутагдалд орж анхаарал сулран оюун ухаан зогсонги байдалд орж сүйрэх аюултай. Сахар байгалийн байдлаараа жимс, зөгийн бал, зарим ногоонд олддог тул үүгээр орлуулж болно.
ЦАГААН БУДАА, ЦАГААН ГУРИЛ: Хүмүүс цагаан будаа, цагаан гурил хэрэглэсэн хэвээр байвал өвчин эмгэг эсэргүүцэх дархлаа нь буурч доройтно. Будаа амин дэм, эрдэс, энзим, уураг, фигмент, нүүрс ус, өөх тосны судал бүхий 7 давхраатай байдаг. Будааг боловсруулах явцад бүх давхраа нь хальслагдаж, нян үр хөврөлүүд нь хаягдан бага зэргийн уураг, нүүрс ус бүхий голын цагаан хэсэг л үлддэг. Сүүлийн боловсруулалт болох тальк глюкозоор өнгөлгөө хийхэд В аминдэм, эрдэс, уургийн сүүлийн ул мөр арчигддаг байна. Бор будаа болон үр тарианы хальсанд бүх шим тэжээл нь байдаг. Шар будаа, арвай будаа, хөц будаа зэргийг орлуулан хэрэглэж болно. Харин цагаан гурилын оронд улаан буудайн бор гурил, хөх тарианы гурил хэрэглэхийг зөвлөе.
КОФЕ, ЦАЙ: Өдөрт уусан хэдэн аяга цай, кофе нь хүний бие организмаас кальций, магний, калий зэрэг үр ашигтай эрдсүүдийг шээсээр хөөн гаргадаг. Хэдий тийм ч эмчилгээний зорилгоор ургамлын гаралтай цай ууж болно. Цай, кофед агуулагддаг кофейн уухад цусны даралт ихэсгэж шээс ихээр ялгаруулдаг. Кофейн тархин дахь судасны төвийг цочроодог тул сэргээж байгаа мэт санагддаг. Ихэнх хүмүүс сэргээдэг, сайхан байдаг гэсэн шалтгаанаар цусны даралтаа ихэсгэхийг зөвшөөрдөг нь тэнэг хэрэг. Энэ сайхан гэх байдал нь зүрхний шигдээс, саа тусахад л хүргэнэ. Цусны даралт өндөр байх нь уураг тархи, зүрх, бөөрийг гэмтээх аюултай.
ХИЙЖҮҮЛСЭН УНДАА: Ийм төрлийн ундаа нь өөртөө их хэмжээгээр боловсруулсан сахар агуулдаг бөгөөд их хэмжээгээр хийгддэг энэ орц нь цаашдаа цусанд байх ёстой сахарын хэмжээг багасгадаг байна. Консервант нь бие организмын үйл ажиллагааг хямраан бие махбодийг эсийн түвшинд гэмтээж байдаг. Хийжүүлсэн ундааны оронд цэвэр ус болон жимс, ногооны шүүсийг орлуулан хэрэглэж болно шүү дээ.
АРХИ, ТАМХИ: Тамхи татах үед утаа нь хүчилтөрөгчийн хамт тархи руу юүлэгдэх бөгөөд бодох сэтгэх үйл явцыг сулруулдаг. Сэтгэл хөдөлсөн, уурласан үед тамхи татахад тайвширч байх шиг санагддаг нь үнэн хэрэгтээ тийм биш бөгөөд харин тархины эсүүдийн хоорондын холбоог сулруулж, сааталд хүргэдэг нь тайвширсан мэт сэтгэгдэл төрүүлдэг. Архи нь хүнийг мансууруулаад зогсохгүй тархины эсийг чимээгүй сүйтгэн уураг тархи, мэдрэлийг хөнөөдөг байна. Архи тамхи хоёул дархлааны системтэй харшилдаг. Хүн биенээс нь гадагшлах ёстой аюулт нянг өөртөө тээснээр нянгууд ажлаа хийн өвчин эсэргүүцэх дархлааны системийг эвдэж эхэлдэг. Үүнд хүний мэдээлэл санах чадвар хүчтэй нэрвэгддэг. 25 мг никитон бүхий нэг ширхэг янжуур татахад л С амин дэм болон бусад үр ашигтай шим тэжээлүүд үрэгддэг. Никитон яг л архи шиг хүний биеийн гормоныг өдөөдөг бөгөөд хоёуланг нь хэрэглэвэл үйлчилгээ нь бүр хүчтэй нөлөөлж, аюулд хүргэнэ.
http://nadad.blog.gogo.mnhttp://nadad.blog.gogo.mn/read/entry7283Thu, 31 Jan 2008 19:38:39 ULATУураг тархины хоол тэжээлhttp://nadad.blog.gogo.mn/read/entry7282
Юу иднэ тийм л болно!
Чанартай, шаардлага хангасан хоол унд идэх нь бие болоод уураг тархийг эрүүл байлгахад шууд нөлөөлдөг. Уураг тархи бие организмдаа хэрэгтэй хоол хүнс хэрэглэж байх зуршлыг өөртөө бий болго. Энэ нь уураг тархи, бие махбодь эрүүл цусаар хангагдан, хүчилтөрөгчөөр тэжээгдэхийн баталгаа болно. Ийм үндсэн нөхцлийг бүрдүүлбэл уураг тархи гайхалтай ажиллах болно. Энд уураг тархинд тохиромжтой хоол хүнсийг санал болгож байна.
УС: Хүний биеийн гуравны хоёр нь уснаас тогтдог. Өдөр бүр ус уух нь оюун ухааныг сэргэг байлгадаг. Учир нь ус уураг тархи болон  төв мэдрэлийн системийг хооронд нь холбож  байдаг электрон, хийн энергийг үр ашигтай зохицуулж өгдөг. Уух усыг өрөөний дулаантай адил температурт байлгаж бага багаар өдрийн турш хэрэглэж дадвал таны ой тогтоолтыг дээшлүүлэхэд тусаа өгнө.
ЖИМС НОГОО: Шинэ жимс ногоо хоолны дэглэмийг тэнцвэржүүлэн, бодисын солилцоог идэвхжүүлж хүнийг эрүүл байлгадаг. Эдгээр нь булчинг уян хатан байлгаж хоол боловсруулах системийг цэвэрлэдэг. Мөн шим тэжээлээр баялаг байдаг. Жимс ногоонд амин дэм, эрдэс бодис, нян эсэргүүцэгч бодис ихээр агуулагддаг тул хүний биед маш хурдан шингэдэг. АНХААР: Химийн бордоогоор боловсруулсан жимс ногооноос болгоомжил. Хазаад авмаар сайхан харагдавч хортой байж мэднэ.
САМАР ҮР ТАРИА: Brain Fuud буюу Тархины хүнсэнд дээгүүр байр эзлэх тэжээл нь самар, үр тариа юм. Мэдээж ямар ч нэмэлт давс, чихэргүй байгалийн байдлаар нь хэрэглэвэл маш сайн. Самар нь уураг, амин дэм, эрдэс болон байгалийн гаралтай тосыг их хэмжээгээр өөртөө агуулсан байдаг. Хуурч давсалсан бүтээгдэхүүн нь уураг тархинд хортой хүчлийг ихээр агуулдаг тул зөвхөн шинэхэн, боловсруулагдаагүй, хольцгүй байдлаар нь хэрэглэ. Өвсний төрөлд хамрагдах будаа, улаан буудай, арвай, хөх тариа, хар будаа, шар будаа болон эрдэнэ шиш нь эрүүл мэндэд маш тустай. Хальс хөврөлтэй нь самар, үр тариа, будааг нунтаглаж бяцлан гурил болгон хэрэглэсэн ч үр дүн нь адилхан сайн байна.
ЗАГАС: Загас хүний оюун ухаан, суу билиг хөгжих нөхцөлийг бүрдүүлдэг хоол тэжээлд дээгүүр байр эзэлдэг. Цэнгэг хүйтэн гол усанд амьдардаг яргай, туна, макерел, анчов, хөх загас, нуурын троут зэрэг загасны тос, мах нь уураг тархинд нэн тохиромжтой. Дун, хясаа уургаар баялаг боловч зарим нь далайн хорт бодис болон бохирдолд өртсөн байдгийг анхаараарай.
МАХ: Мах маш их шим тэжээлтэй бөгөөд уураг нь бүх амин хүчлийг агуулдаг. Гэвч худалдан авахдаа нийлэг эдээр тэжээгдсэн эсэхэд хяналт тавихад илүүдэхгүй. Хэрвээ та хооллосны дараа сэргэлэн эрч хүчтэй байхыг хүсвэл гахай, үхэр, цацагт хяруулын махнаас татгалзаарай. Гахай, үхрийн мах нь хамгийн удаан боловсрогддог бол харин цацагт хяруулын мах өөртөө нойр хүргэдэг химийн элемент агуулсан байдаг. Энэ нөхцөлд тахианы мах, шинэхэн жимс ногооны салат маш тохиромжтой. Зэрлэг амьтан болон агнуурын шувууны мах нь нийлэг химийн эдээс ангид байдаг тул хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэхэд маш сайн.

Уураг тархинд дайсагнагч хүнс

БОЛОВСРУУЛСАН САХАР /цагаан бор/: Боловсруулсан сахар болох элсэн чихэр, ёотон нь хүний оюун ухаанд хортой сахароз гэдэг химийн бодисыг агуулсан байдаг. Энэ нь хүний дархлалын системийг доройтуулж халдвар сөрөх чадварыг эрс бууруулдаг. Элсэн чихэр байнга хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээ ихсэж нойр булчирхай инсулинийг их хэмжээгээр ялгаруулдаг. Инсулин нь цусан дахь сахарыг хөөж нойр булчирхайг хараа хяналтгүй өсгөдөг. Үүнээс болж чихрийн дутагдалд орж анхаарал сулран оюун ухаан зогсонги байдалд орж сүйрэх аюултай. Сахар байгалийн байдлаараа жимс, зөгийн бал, зарим ногоонд олддог тул үүгээр орлуулж болно.
ЦАГААН БУДАА, ЦАГААН ГУРИЛ: Хүмүүс цагаан будаа, цагаан гурил хэрэглэсэн хэвээр байвал өвчин эмгэг эсэргүүцэх дархлаа нь буурч доройтно. Будаа амин дэм, эрдэс, энзим, уураг, фигмент, нүүрс ус, өөх тосны судал бүхий 7 давхраатай байдаг. Будааг боловсруулах явцад бүх давхраа нь хальслагдаж, нян үр хөврөлүүд нь хаягдан бага зэргийн уураг, нүүрс ус бүхий голын цагаан хэсэг л үлддэг. Сүүлийн боловсруулалт болох тальк глюкозоор өнгөлгөө хийхэд В аминдэм, эрдэс, уургийн сүүлийн ул мөр арчигддаг байна. Бор будаа болон үр тарианы хальсанд бүх шим тэжээл нь байдаг. Шар будаа, арвай будаа, хөц будаа зэргийг орлуулан хэрэглэж болно. Харин цагаан гурилын оронд улаан буудайн бор гурил, хөх тарианы гурил хэрэглэхийг зөвлөе.
КОФЕ, ЦАЙ: Өдөрт уусан хэдэн аяга цай, кофе нь хүний бие организмаас кальций, магний, калий зэрэг үр ашигтай эрдсүүдийг шээсээр хөөн гаргадаг. Хэдий тийм ч эмчилгээний зорилгоор ургамлын гаралтай цай ууж болно. Цай, кофед агуулагддаг кофейн уухад цусны даралт ихэсгэж шээс ихээр ялгаруулдаг. Кофейн тархин дахь судасны төвийг цочроодог тул сэргээж байгаа мэт санагддаг. Ихэнх хүмүүс сэргээдэг, сайхан байдаг гэсэн шалтгаанаар цусны даралтаа ихэсгэхийг зөвшөөрдөг нь тэнэг хэрэг. Энэ сайхан гэх байдал нь зүрхний шигдээс, саа тусахад л хүргэнэ. Цусны даралт өндөр байх нь уураг тархи, зүрх, бөөрийг гэмтээх аюултай.
ХИЙЖҮҮЛСЭН УНДАА: Ийм төрлийн ундаа нь өөртөө их хэмжээгээр боловсруулсан сахар агуулдаг бөгөөд их хэмжээгээр хийгддэг энэ орц нь цаашдаа цусанд байх ёстой сахарын хэмжээг багасгадаг байна. Консервант нь бие организмын үйл ажиллагааг хямраан бие махбодийг эсийн түвшинд гэмтээж байдаг. Хийжүүлсэн ундааны оронд цэвэр ус болон жимс, ногооны шүүсийг орлуулан хэрэглэж болно шүү дээ.
АРХИ, ТАМХИ: Тамхи татах үед утаа нь хүчилтөрөгчийн хамт тархи руу юүлэгдэх бөгөөд бодох сэтгэх үйл явцыг сулруулдаг. Сэтгэл хөдөлсөн, уурласан үед тамхи татахад тайвширч байх шиг санагддаг нь үнэн хэрэгтээ тийм биш бөгөөд харин тархины эсүүдийн хоорондын холбоог сулруулж, сааталд хүргэдэг нь тайвширсан мэт сэтгэгдэл төрүүлдэг. Архи нь хүнийг мансууруулаад зогсохгүй тархины эсийг чимээгүй сүйтгэн уураг тархи, мэдрэлийг хөнөөдөг байна. Архи тамхи хоёул дархлааны системтэй харшилдаг. Хүн биенээс нь гадагшлах ёстой аюулт нянг өөртөө тээснээр нянгууд ажлаа хийн өвчин эсэргүүцэх дархлааны системийг эвдэж эхэлдэг. Үүнд хүний мэдээлэл санах чадвар хүчтэй нэрвэгддэг. 25 мг никитон бүхий нэг ширхэг янжуур татахад л С амин дэм болон бусад үр ашигтай шим тэжээлүүд үрэгддэг. Никитон яг л архи шиг хүний биеийн гормоныг өдөөдөг бөгөөд хоёуланг нь хэрэглэвэл үйлчилгээ нь бүр хүчтэй нөлөөлж, аюулд хүргэнэ.
http://nadad.blog.gogo.mnhttp://nadad.blog.gogo.mn/read/entry7282Thu, 31 Jan 2008 19:36:11 ULATХувь хүний хөгжилhttp://nadad.blog.gogo.mn/read/entry7124
“Сэтгэлгээ”

Бид өмнөх хичээлээр дэлхий дээр амжилтанд хүрсэн хүмүүс биднээс  “сэтгэлгээ”-гээрээ л ялгаатай болохыг мэдэж авсан. Харин өнөөдрийн хичээлээр тэдний амжилтын нууц болсон “эерэг сэтгэлгээ”-ний талаар дэлгэрэнгүй авч үзье.
Хүний сэтгэлгээний хандлага нь тухайн эзнийхээ  хувь  заяанд шууд  нөлөөлдөг бөгөөд  “эерэг” эсвэл  “сөрөг”  хоёр хэлбэртэй байдаг.
Тодруулбал: Нэг удаа та нэрт лекторын лекцэнд сууж  байлаа. Гэтэл, гэнэт хажуугийн суудал дээр тань нэгэн бүрзийсэн залуу ирээд суув. Түүнээс бензин сэнгэнэтэл үнэртэж байна. Эргэн тойрны хүмүүс гайхсан янзаар тэр залууруу харж байна. Яг тэр үед та тэр залуугийн тухай юу гэж бодох вэ? Магадгүй – Ямар арчаагүй юм бэ
-    Хувцсаа сольж болоогүй юм байх даа
-    Олон нийтийн газар биеэ зөв авч явахад яадаг юм бэ! г.м
Эсвэл: - Сайхан жолооч залуу байна даа
-    Амьдралын идэвхитэй, шинийг эрэлхийлэгч нэгэн байна.
-    Лекцээс хоцрохгүй юм сан гэсэндээ Хувцасаа сольж амжаагүй байх л даа г.м
Таны бодол аль хувилбартай нь таарч байна вэ? Эхний хэсэгт бол та сөрөг сэтгэлгээтэй хүн байна. 2-р хэсэгт багтаж байвал та эерэг сэтгэлгээтэй хүн байна гэж хэлж болно.
Хүний сэтгэлгээ нь эерэг, сөрөг 2 хандлагаар илэрхийлэгддэг. Эерэг сэтгэлгээ нь аливаа зүйлийн сайн сайхан тал болоод аливаа бэрхшээлийг даван туулах арга замыг харж чаддаг бол сөрөг сэтгэлгээ нь байнга болж бүтэхгүй, дутагдалтай талыг хардаг учраас хүнийг урагш бус арагш чангааж байдаг.
Өнөөгийн нийгэмд монголчуудын ихэнх хувь нь болохгүй, бүтэхгүй зүйлийн талаар ярьж сэтгэл хангалуун бус амьдарч байна. Тэдний оюун ухааныг айдас, эргэлзээ сүйрүүлж, амьдрал нь амжилтгүй үргэлжилсээр… Тэд амьдралын хар тойрогт тодорхой зорилгогүй буюу нөгөө л “Ү хэл” гэсэн зорилгоо өмнөө тавиад сажилж явна.
Хүмүүсийн сэтгэлгээ яагаад сөрөг болчихов, яагаад тэд амжилтанд үл хүрнэм!!!
Сэтгэлгээ эерэг эсвэл сөрөг байх эсэх нь тухайн хүмүүсийн эхийнхээ хэвлийд байхаас эхлээд өнөөг  хүртэл авсан мэдээллийн хандлага /эерэг, сөрөг/-аас хамаардаг. ө.х: Мэдээлэл гэдэг бол оюун ухаан, сэтгэлгээний хоол юм.
Дээрх хамаарлыг хүн дээр төдийгүй амьтан дээр хүртэл туршиж үзсэн байна. Ж.бэл: АНУ-н нэгэн мужийн 5-р ангийн онц сурлагатай хүүхдүүдийг цуглуулаад 3-н анги болгон хуваажээ. Эхний ангийн сурагчдад багш нар нь хичээлээ заасны дараа байнга сөрөг мэдээлэл өгдөг байжээ. /Эдний анги гэж сахилгагүй юмнууд, нүдэнд хүйтэн, хүмүүжилгүй, замбараагүй г.м/, 2-дах ангид нь хичээлээс өөр нэмэлт мэдээлэл өгсөнгүй, 3-дах ангид нь хичээлээс гадуур байнга эерэг сайхан мэдээлэл өгдөг байжээ. /Эдний ангийнхан ухаалаг, авъяастай, алсын хараатай, манай сургуулийн нүүр царай, ирээдүйн удирдагч нар г.м/ 6 жилийн дараа хүүхдүүд сургууль төгсөхөд эхний ангийнхан маш сахилгагүй, дэггүй, муу зүйлд гаршсан хүн болцгоосон бол, 2-дах ангийнхан жирийн л нэг сэхээтнүүд, харин 3-дах ангийнхан үнэхээр манлайлагч, удирдагчид болж төлөвшсөн байна.
Дээрх 5-р ангийн онц сурлагатай хүүхдүүдийн 1-дэх хэсгийг мэдээлэл 360‘ өөрчилжээ. Харамсалтай нь буруу тийш нь…
Тэгвэл бид өнөөг хүртэл ямар мэдээллээр тэжээгдэж байсныг нягталж үзье!

Мэдээллийн                  Бидний авч буй
сувгууд                     мэдээллийн хэдэн
%-нь сөрөг вэ?                     Сөрөг дундаж хандлага
1. Телевиз                                     80%
2. Радио, фм                                 30%
3. Сонин, шар хэвлэл                   99%                                                 70%
4. Сэтгүүл                                      20%
5. Найз нөхөд                                70%
6.Аав ээж                                       50%
7. Багш нар                                    50%
8. Хөрш                                           90%
9. Цуурхал                                      99%

Хэний ч аав, ээж үр хүүхдээ муу яваасай гэж хүсдэггүй! Гэтэл, яаж сөрөг мэдээлэл бидэнд өгдөг юм бэ? гэж та гайхаж магадгүй! Тэгвэл бидний эцэг, эх дотор хүүхдээ загнаж, зандардаггүй хүн байдаг уу? Магадгүй үглэж яншдаггүй ээж байна уу? гэвэл та мэдээж хэрэг байхгүй л гэнэ. Гэхдээ муу санаж бус сайн яваасай гэсэндээ л загнадаг шүү дээ гэж та бодож байгаа. Үнэхээр сайн яваасай гэсэндээ л хэлдэг боловч хэлж буй арга, ашиглаж буй үг хэллэг нь үр хүүхдээ дээш биш доош чангаасан буруу үйлдэл болдог байна. Ж.бэл: - Манай энэ гэж, нэг бүтэлгүй амьтан, сургууль соёлгүй, ажилгүй, арчаагүй юм болно… гэж зарим эцэг эх загнадаг. Бухимдлаас үүссэн энэхүү сөрөг үг хэллэг нь хүүхдийг, за даа би ч бүтэлгүй хүн дээ, надад ч ажил олдохгүй, би угаасаа л азгүй, арчаагүй нэгэн гэсэн өөрийгөө голсон тодорхой зорилгогүй нэгэн болгож хувиргадаг.
Та худал үгийг мянган удаа давтвал үнэн болдог гэж сонссон байх, яг л үүнтэй адил… Ер нь монголчууд хүүхдийг элдэв хараалаар уурлаж загнахыг цээрлэж намуун аядуугаар учирлан сургадаг байна.
Дүгнэвэл бид аав ээжээсээ 50% сөрөг мэдээлэл авдаг нь үнэн бөгөөд дунджаар амьдралаас сонсч, мэдэж авч буй мэдээ мэдээллийн 70%-нь сөрөг байх нь. За тэгвэл та нарын бие махбодийг хоол тэжээдэг, оюун ухаан сэтгэлгээг тань мэдээлэл тэжээдэг. Нэгэн асуулт асууя! Та нарын өмнө тавагтай “гуляш” байна. Үүний мах нь муудаад үнэр орчихсон, ногоо нь бас эвгүй үнэртэй болчихсон, будаа нь л шинэ байна. /Гэхдээ мэдээж хэрэг махны сүүмс будаанд шингэсэн байна/ Та энэ хоолыг идэх үү? Мэдээж үгүй шүү дээ. Бид бие организмдаа байнга шинэ, сайхан хоол хүнсийг хэрэглэдэг. Тэгвэл 70% сөрөг мэдээлэл бүхий оюуны, сэтгэлгээний хоолыг /70%-нь муудсан хоол гэсэн үг/ та хэдэн жил идсэн бэ? Насаараа л байх. Магадгүй таны бие 70%-нь муудсан хоол хүнсийг иддэг байсан бол та хэр зэрэг удаан амьдрах вэ? Өвчин эмгэгт баригдаад нэг ч их удахгүй байсан байх. Тэгвэл бидний сэтгэлгээ ялзарч, муудах нь аргагүй биз дээ? Ингэж муудсан сэтгэлгээ яаж, аливаа зүйлийн сайн талыг олж харж, амжилтанд хүрч чадахав дээ! Тийм үү?
Ж.бэл: Гутлын үйлдвэрийн эзэн нэг менежерээ Африкруу гутал заруулахаар явуулжээ. Менежер Африкт очоод онгоцноос буунгуутаа  хөл нүцгэн Африкчуудыг хараад эзэнрүүгээ –Захиралаа, энд ерөөсөө нэг ч хүн гутал өмсдөггүй юм байна /гутал зарагдахгүй нь ойлгомжтой/ гэж хэлээд, ирсэн онгоцондоо суугаад буцжээ. Тэгэхээр эзэн нь “Манай энэ ч сөрөг хүн дээ, арай эерэг менежерээ Африк явуулаад үзье гэж бодоод эерэг менежерээ явуулжээ. Гэтэл тэр менежер онгоцноос буунгуутаа, Африкчуудыг хараад эзэнрүүгээ, -Захиралаа энд ерөөсөө нэг ч хүн гуталгүй байна, наанаа байгаа бүх гутлыг нааш нь явуулчих /гуталгүй учраас олон гутал худалдаж болно/ гэсэн байна. Тухайн үед Африкчууд гутал өмсөөгүй байж болно гэхдээ халуун элс хайрга, өргөс бутан дээр хөл нүцгэн явж буй хүмүүст гутал хэрэгтэй л байх ёстой. Үүнийг сөрөг сэтгэлгээтэй хүн харж чадаагүйгээрээ ажил нь амжилтгүй буцсан бол харин эерэг сэтгэлгээтэй хүн харж чадсан учир ажил нь амжилттай болжээ.
Тэгвэл: Амьдрал дээр 100%, ганцхан талтай, туйлын зүйл гэж байдаггүй, бүх зүйл 2 болон түүнээс дээш талтай байдаг. Тэрхүү талуудын аль өнцгөөс харсан эсэхээс хамаарч өөр хариулттай.
Бид сөрөг сэтгэлгээг цаашид үргэлжлүүлэн тэжээж, аливаа зүйлийг болохгүй, бүтэхгүй, өө сэвийг хараад байх юм бол хэзээ ч амжилтанд хүрэхгүй! Тиймээс өнөөдрөөс эхлээд авч буй мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж сөрөг мэдээллээс татгалзаж, эерэг мэдээллээр оюунаа хооллоцгооё! Эерэг сэтгэлгээг хөгжүүлцгээе. Үүний тулд бодол санаа, хүсэл зориг, хэлж ярих бүхэн тань эерэг, сайхан үг хэллэгээр илэрхийлэгдэх ёстой юм.
21-р зуун бол нэг талаас хүн судлалын зуун билээ. Энэ зуунд хүнийг судлаад  хүн бол энергийн амьтан гэдгийг батлаад байна. Ер нь дэлхий ертөнц маань тэр чигээрээ энергийн урсгал байдаг. Тэгвэл энергийн ертөнцөд “Ижил нь ижлээ дууддаг” гэсэн том хууль байдаг. Энэ хуулйин дагуу та өнөөдөр сөрөг зүйлийг бодож, айдас, эргэлзээгээр дүүрэн байвал тэр айдас эргэлзээ чинь л ирнэ, харин сайн сайхан зүйлийг бодож сэтгэвэл тэр сайхан зүйлүүд тань ирэх болно. Үүнийг хялбархан нотолж болно. Ж.нь: Хавар болж та ногооны талбайдаа “төмс” тарьжээ, намар та юу хураах вэ? Мэдээж хэрэг төмс тарьчихаад лууван хайвал олдохгүй, төмсөө л хурааж авна. Тэгвэл та өнөөдөр хараавал маргааш хараал шигээ амьдралыг даллана, бусдыг дорд үзвэл маргааш хэн нэгэн таныг дорд үзнэ, үр хүүхэд эсвэл дүү нараа “тэнэг минь” хэмээн загнадаг бол тэд чинь тэнэг л болно. Энэ бүхнийг та хүсэхгүй л байх, тиймээс өөрөөсөө байнга эерэг сэтгэлгээг бий болгож эерэг энерги цацруулж аз жаргалтай амьдралыг бий болгохын төлөө яг одооноос өөртэйгээ тэмцээрэй, та чадна!
Энэхүү сургалтанд өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн хүн бүр сууж болно
http://nadad.blog.gogo.mnhttp://nadad.blog.gogo.mn/read/entry7124Thu, 31 Jan 2008 19:24:17 ULATЭрүүл энхийн таван чухалhttp://nadad.blog.gogo.mn/read/entry71231.    Ходоод эрүүл бол хоолонд дуртай, шингэцтэй байна. Ходоодны ажиллагаа сэтгэл санаатай шууд холбоотой. Сэтгэлийн зовиур шаналалаас болж хоол боловсруулах эрхтнүүд бүхэлдээ хямардаг.
Ходоодоо эрүүл сайн байлгахын тулд аюулхай дээрээ 2 гарын гурав гурван хуруугаар 2 талаас нь зэрэгцүүлэн 3 сек-ээр 3 удаа дарна. Дараа нь ялихгүй дор бас адил дарна. Энэ аргаар өдөрт 3 удаа дарж хэвшвэл ходоодны шарх, хорт хавдар мэтийн хүнд, хөнгөн өвчнөөс сэргийлж болдог байна.
2.    Сайн унтах нь эрүүл энхийн чухал хэсэг юм. Хүн бүрийн онцлогоос хамаарч 6-8 цаг унтвал хангалттай. Унтаад сэрмэгцээ шууд босох нь маш чухал. Эс тэгвэл хорт хий, хаг хусам биед шингэж, нойрмог нурмагар, хийморь лундаагүй болдог. Бас унтахаар орондоо орсон л бол оюуныхаа цонхыг хааж юу ч бодох, ном уншихыг зогсоовол зохилтой. Нойр муутай хүний шилэн хүзүү нь хатуурдаг. Эм уух хэрэггүй. Эхлээд зүүн эрхийгээрээ  хүзүүний зүүн урд дарна. Дараа нь эгэм уруу чиглэсэн гүрээний тараагуурын дөрвөн цэгт дарна. Үүнийг хүзүүний зүүн, баруун талд тус бүр 3 давтана.
Хөлийн эрхийг дээш доош хөдөлгөн угаас нь өсгий хүртэл сайн илнэ. Эцэст нь аюулхай дээрээ баруун гарын алгаар зөөлөн дарна.
3.    Хүний /өтгөн/ саадгүй гадагшилж байвал эрүүл мэндэд их ач тустай. Ойролцоогоор хүнс тэжээлийн боловсролт 24 цагт гүйцдэг ба гадагшлуулахгүй бол хор ялгарч эхэлдэг.Тухай бүрд зайлуулахын тулд өглөө босохын өмнө хүйсний зүүн доод хэвэлд 2 гараараа 3 минут зөөлөн дараад нэг аяга хүйтэн ус ууна. Өглөө бүрий хэвшил болгон биеэ засвал бүдүүн гэдэс болон бусад эрхтэн, цусны өвчнөөс найдвартай сэргийлдэг.
4.    Түргэн шалмаг хөдөлгөөн эрүүл жаргалтай амьдрахад нэгэн шижим түлхэц болдог. Хөдөлмөрлөн хөдөлж байх нь сэтгэл санааг өөдрөг сэргэлэн болгоод зогсохгүй бие организмыг хөгжүүлдэг. Алив ажилд сэтгэл гарган дур сонирхолтой хийх хэрэгтэй. Эсрэг тохиолдолд ажил хийж хөдөлж байсан ч өтлөх нь амархан. Биеийн хөдөлмөр, явган явах, гүйх, биеэ хөгжүүлэх дасгалууд хүний өсөлт хөгжилт, эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө.
5.    Инээж хөхрөх нь эрүүл амьдрахын бас нэгэн эх сурвалж. Инээхэд өрц, хэвлийн булчин өвөрмөцөөр ажиллаж, зүрх судасны ажиллагаа сайжирч, элэгний эд эс чийрэгжин, нойр хоолонд сайн, сэтгэл санаа өндөр, дотор уужим болдог. Бүр чухал нь элгээ хайрлая гэвэл инээж хөхөрч явах нь чухал.http://nadad.blog.gogo.mnhttp://nadad.blog.gogo.mn/read/entry7123Thu, 31 Jan 2008 19:21:15 ULATафоризмhttp://nadad.blog.gogo.mn/read/entry3957
Афоризмууд

Зорьсон зорилгоос буцах зам мянга
Харин түүнрүү хүрэх зам ганц

Нар мандана гэдэг бол гайхамшиг

.... хүссэндээ хүрээгүй байтлаа тэд эгээ л хүрснээ л хүссэн юм шиг дүр үзүүллээ.

Ганцаар байхдаа л хүн өөрийнхөө жинхэнэ дүрийг олж хардаг.

"Яагаад"-ыг бүхий л шинжлэх ухааны эх гэвэл зохилтой.

http://nadad.blog.gogo.mnhttp://nadad.blog.gogo.mn/read/entry3957Sat, 26 Jan 2008 19:42:36 ULAT